Монголчууд 1500 км шинэ авто замтай боллоо
Үе үеийн засгийн газраас авто замын салбарыг хөгжүүлэх томоохон зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд Шинэчлэлийн засгийн газар өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцлагатай, эрчимтэй, хяналттай, үр дүнг тухай бүр ил тод тайлагнаж байна.
Зам, тээврийн яам нь Монгол Улсын Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд 2013 онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудыг Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажиллаж байна..
2013 онд шинээр 2700 гаруй ажлын байр бий болжээ.
2013 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 947.1 тэрбум төгрөг төлөвлөгдсөн бөгөөд нийт 74 төсөл, арга хэмжээний 3321.4 км авто замд барилгын ажил явагдсан. Монгол Улсын авто замын сүлжээ нь 1824.9 км хатуу хучилттай авто замаар нэмэгдлээ.
2012 онд 264.03 км авто зам барьж ,2013 онд 1560.69 км авто замын барилгын ажлыг хийж дуусгалаа.
Авто замын салбарт 2013 онд хийсэн ажил, оруулсан хөрөнгө оруулалт нь сүүлийн 5 жилд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтаас даруй 140 орчим тэрбум төгрөгөөр их, баригдсан авто замын уртын хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд барьсан авто замтай тэнцүү байна.
Энэ их бүтээн байгуулалтын ажлын ар талд гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг Монголын нийт авто замчдын хөлс хүч, сэтгэл зүтгэл, эрч хүч шингэж тэдний ажил амьдралд дэвшил гарсан гэдэгт итгэлтэй байна.
2013 онд 74 гэрээт ажлаас Монгол Улсын аж ахуйн нэгжүүд 54 гэрээт ажлыг гүйцэтгэсэн нь дотоод аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, хөрөнгө оруулалтын үр ашгийг үндэсний компаниуд хүртсэн жил боллоо.
Энэхүү бүтээн байгуулалтад 9000 гаруй ажилчин, 5000 орчим машин механизм, тоног төхөөрөмж ажилласан байна. Үүнээс шинээр 2700 гаруй ажлын байр бий болж, 300 гаруй машин механизм, тоног төхөөрөмж буюу 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулжээ.
Азийн авто замын сүлжээ
ОХУ, БНХАУ-ыг холбосон улс орны эдийн засаг, нийгмийн хувьд өндөр ач холбогдол бүхий Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн буюу Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийг Азийн авто замын сүлжээнд холбосон.
Шинэчлэлийн засгийн газраас дэвшүүлэн тавьсан ил тод, нээлттэй байдал, Төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн яамны зүгээс авто замын салбарын төрийн бус байгууллага болох Монголын Авто Замчдын Холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулан авто замчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.