Авто замын салбарын цахим сургалтын хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа боллоо
Уг цувралууд нь 13 цуврал 92 хичээлээс бүрдэж байгаа ажээ.
2014.01.28

Авто замын салбарын цахим сургалтын хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа боллоо

Монгол улсын Засгийн газар 2011 оны 8-р сарын 24 нд Монгол улсын авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг баталсан. Энэ хөтөлбөрийг Монгол улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк (АХБ) хамтран боловсруулж, Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АХБ-наас санхүүгийн дэмжлэг үзүүлснээр 10 үндсэн зорилт бүхий Монгол улсын Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслийг Австралийн Викториа муж улсын Вик Роүдс болон Монконсалт ХХК нар хамтран хэрэгжүүлж байна.

Техникийн туслалцааны үндсэн үйл ажиллагаануудыг нэг болох Олон улсын практакт амжилттай хэрэгжиж буй Авто замын менежмент, замын барилга, засвар арчлалтын тухай “Олон улсын авто замчдын холбооноос бэлтгэн гаргасан видео хичээлүүдийг” монгол хэлээр хөрвүүлэн ШУТИС-н Е-Нээлттэй сургуулийн сервер дээр байрлуулж хэрэглэгчдэд түгээх нээлтийн ажиллагаа Улаанбаатар хотноо 2014 оны 1 сарын 20-ны өдөр ШУТИС-ийн Е-Нээлттэй сургуулийн танхимд боллоо.

Энэ үйл ажиллагаанд Азийн Хөгжлийн Банкны болон Зам Тээврийн яам, Нийслэлийн авто замын газар, АЗХСЭШТ, Монголын Авто Замчдын Холбоо, ШУТИС, Техник Технологийн дээд сургууль, Тээврийн дээд сургууль болон бусад сургуулиудын багш нар мөн Зам барилга, засвар арчлалтын компаниудын төлөөллүүд оролцсон бөгөөд дээрх байгууллагуудад видео хичээлүүдийн дээжийг гардуулан өглөө. Энэхүү видео хичээлүүдийн Монгол хэл дээрх хувилбарыг тараан түгээх эрхийг ШУТИС- д өгсөн юм. Уг цувралууд нь 13 цуврал 92 хичээлээс бүрдэж байгаа ажээ.