Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэсгийнхэн хуралдав
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэсгийнхэн хуралдав.
2014.03.28

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэсгийнхэн хуралдав

Нийслэлийн Засаг даргын А/97, Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/87 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хэсэг хуралджээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьд чилан сэргийлэх тус ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь долоон алба хаагч багтдаг аж. Хурлын эхэнд Замын цагдаагийн тасгийн дарга хошууч Ц.Мягмарсүрэн хөдөлгөөний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.

Одоогоор дүүргийн хэмжээнд нийтдээ 950 м хайс байрлуулжээ. Цаашлаад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тэмдэг тэмдэглэгээ, автобусны зогсоол маршрут, гүүрэн гарцын ажил чухал байгааг хэллээ.