Хандивын уулзалт боллоо
Авто замын салбарын 85 жилийн ойн арга хэмжээ
2014.06.20

Хандивын уулзалт боллоо

Авто замын үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2014 оны 6  дугаар сар 18-ны 19:00 цагаас Бизнес  эрхлэгчидтэй хандив уулзалтыг МАЗХ зохион байгууллаа.

Уулзалтанд Зам Тээврийн Яам, Нийслэлийн Авто Замын Газар, Авто Замын Хяналт Эрдэм Шинжилгээ Судалгааны Төв, Авто Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Авто Замчдын Ахмадын Хороо, “Хурдны зам” ХХК, “Эн Би Си Си” ХХК, “Эсто” ХХК, “Мөнхий тод зам” ХХК, “Ай Си Ти сайн консалтинг” ХХК, “Арж капитал” ХХК, “Хотгор зам” ХХК, “Арц суварга” ХХК, “Беринг” ХХК, “Хязгааргүй хөдөлгөөн” ХХК, “Тэгшт плант” ХХК, “Баткубик” ХХК,  зэрэг компанудын төлөөлөл оролцлоо.

 Компаниудын төлөөллүүд Авто замын салбарын 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааг ивээн тэтгэж зохион байгуулахаар болж батламжаа гардан авлаа. Мөн Хотгор зам ХХК 5.000.000 төгрөг хандивлахаар болсноос гадна авто замынхаа салбарт олон жил ажил амьдралаа холбон ажиллаж байгаа Монгол улсын гавьяат

барилгачин, МАЗАхмадын хороон дарга Б.Лувсан 100.000 төгрөг, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа 20.000.000 төгрөг, МАЗҮЭвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв 2 сарын цалин, ЗТЯ-ны мэргэжилтэн Ж.Хуандаг зургийн цомог болон нэг сарын цалин, АЗХЭШСТөвийн ерөнхий нягтлан Д.Жаргалмаа нэг сарын цалингаа тус тус хандивлалаа.

Мөн хандивын уулзалтанд тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй зарим компаниуд 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах зарим үйл ажиллагааг ивээн тэтгэн зохион байгуулахаар урьдчилан мэдэгдсэн. Үүнд: Ордос, Гүмбэн чиглэлд хийх авто замын салбарын ахмадуудын аялалыг “Ялгуусан” ХХК, “Төгс зам” ХХК нар, Авто замын салбарын 85 жилийн ойн арга хэмжээний тухай баримтат киног “Наранбулагхан” ХХК, Авто замын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудтай хамтран уулзалт, өдөрлөгийг “Очнаран” ХХК нар ивээн тэтгэн зохион байгуулахаар боллоо.

Авто замын салбарын 85 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгээс гаргасан нийт ажлуудыг дэмжин хамтран ажиллахаар болсон нийт байгууллага, хувь хүмүүстээ талархал илэрхийлье.