Ж.Энхбаяр:Төсвийн мөнгөөр бусад асуудлаа шийдсэн нь дээр
Оюутолгойн хөрөнгө оруулалт өнөөдөр зээлээр явж байна. Тэд өмнөөс урьдчилж төлөөд бид дараа нь төлөх нөхцөлөөр явж байгаа. Ингэхдээ ирээдүйд олох орлогоос төлнө гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар 34 хувь эзэмшинэ гээд байгаа нь тэр. Эзэмшиж болно. Гэхдээ хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалт одоо ч гэсэн хийгдээд явж байгаа. Болдог бол манай тал нэг ч хувь эзэмшихгүй байж байгаад татвараа өндөр тогтоох ёстой юм л даа. Бүтээгдэхүүний үнэ унаж, өсөх нь хамаагүй шүү дээ. Гэтэл өөртөө давхар үүрэг аваад байна. Төсвийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийснээс хийхгүй байсан нь ашигтай. Оюутолгойд хөрөнгө оруулж байгаа "Айвенхоу Майнз", "Рио Тинто" групп мөнгөө урьдчилж хийгээд манай тал ирээдүйд олох орлогоос төлөх нь зөв. Тийм болохоор бий болсон төсвийн хөрөнгөөрөө нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэсэн нь дээр.