Ээлжит бус чуулганы талаар гишүүд ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эл хуль, хуралдааны зарим танхимууд засвартай байна.
2014.08.13

Ээлжит бус чуулганы талаар гишүүд ямар байр суурьтай байна вэ?

Ээлжит бус чуулганы талаар гишүүд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.

А.Бакей: Айлчлалын үеэр хөлөө жийлцэх нь сайхан харагдахгүй

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр хөлөө жийлцэх нь гадныханд сайхан харагдахгүй байх. Харин энэ үеэр хүндэтгэлийн чуулганыг бол хийнэ. Ээлжит бус чуулганыг дээд хэмжээний айлчлалуудын дарааярих ёстой байх.

Мэдээж эдийн засгийг идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд хэрэгжсэн “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх шаардлагатай байх. Гэхдээ Эзэн-100 хөтөлбөрийн хэрэгжилтийг нэхэхдээ улс төрийн талаас нь ярина.

Х.Болорчулуун: Ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амрах ёстой

-Ээлжит бус чуулганыг байнга зарлаад байх нь зохимжгүй. Хэлэлцэх асуудал нь тодорхой, үр дүнтэй байх ёстой. Өнгөрсөн намар бас л ээлжит бус чуулган зарлаад хуралдсан боловч ямар нэгэн үр дүнгүй болсон шүү дээ. Ер нь ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амрах ёстой гэж бодож байна.

Хэрвээ ээлжит бус чуулган зарлаад хуралдвал эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн- 100” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх нь зүйн хэрэг. Хаврын чуулганы хаалтан дээр УИХ-ын дарга хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан наймдугаар сард хүндэтгэлийн хуралдааныг хийнэ гэсэн. Гэхдээ.одоогоор яг хэзээ хуралдах тов ирээгүй байна.

С.Одонтуяа: Төсвийн тодотгол хийх учир ээлжит бус чуулган хуралдана

-Ээлжит бус чуулганыг байнга зарлаад байх нь зохимжгүй. Хэлэлцэх асуудал нь тодорхой, үр дүнтэй байх ёстой. Өнгөрсөн намар бас л ээлжит бус чуулган зарлаад хуралдсан боловч ямар нэгэн үр дүнгүй болсон шүү дээ. Ер нь ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амрах ёстой гэж бодож байна.Хаврын чуулганы хаалтан дээр УИХ-ын дарга хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан наймдугаар сард хүндэтгэлийн хуралдааныг хийнэ гэсэн. Гэхдээ одоогоор яг хэзээ хуралдах тов ирээгүй байна.

Ж.Батсуурь: Ээлжит бус чуулган хуралдах нь зүйн хэрэг

-Ээлжит бус чуулган хуралдах уу, үгүй юу гэдэг Засгийн газраас шалтгаална. Улс орны эдийн засаг хүндэрч, валютын ханшийн хөөрөгаөл хүчээ авч өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан байгаа энэ үед ээлжит бус чуулган хуралдах нь зүйн хэрэг байх.

Гэхдээ ээлжит бус чуулган хуралдахыг тухайн салбар хариуцаж байгаа байгууллагууд өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд хуралдуулахьн  өргөн барих ёстой.