Эрчим хүчний үнэ өссөөр байна
Нийслэлчүүдийн хувьд дулаан цахилгаан үнийн хэрэглээн дээр олон асуудлууд тулгамдсан хэвээрээ байгаа.
Сүүлийн нэг хоёр жилийн хугацаанд цахилгааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ хэрэглэгчдийн тоо улам бүр өсөж цахилгаан хэрэглээ хэвийн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрсэн юм.
Зарим газар үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэх үүднээс зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар манай улс жилдээ 875 мегаватт цахилгаан хэрэглэдэг бол өнгөрсөн онд оргил ачааллын үедээ 910 мегаватт цахилгаан хэрэглэсэн байна. Энэ тоо цаашдаа улам өсөх хандлагатай байгаа гэдгийн эрчим хүчний яамны зүгээс мэдээлэлж байгаа юм.
Хэрэглээ нэмэгдэж байгаагийн хэрээр үнийн асуудалд тодорхой зохицуулалт хийх шаардлага бий болж байгааг холбогдох байгууллагуудаас хийсэн. Тэгвэл Улаанбаатар хотын гурван өрх орон сууц бүхий нэг өрх жилдээ 270 мянга орчим төгрөг 2000 квт цахилгааан урт шугам хоолойгоор дамжуулан жилд дулааны шугам сүлжээнээс 230 мянган төгрөгөөс 23 квт дулаан авдаг байгаа юм.
Нөгөө талаас эрчим хүчний үнийн зохицуулалт нь хэмнэлтийн үнийн тариф болохоос биш үнэ нэмээд байгаа зүйл биш ээ гэж салбарын сайд М.Сономпил хэлсэн юм. Мөн дулааны үнийг нэмэлгүй суурь хураамжтай болгосон байгаа.
Суурь хураамж нь 30-50м метр квадрат орон сууцтай байранд амьдардаг өрхүүдийн хувьд 3000 төгрөгийн суурь хураамж төлнө. Харин 50-100 метр квадрат орон сууцанд амьдардаг иргэд 5000 төгрөгийн суурь хураамж, үүнээс дээш метр квадраттай орон сууцанд амьдардаг өрх 10,000 мянган төгрөгийн суурь хураамж төлөхөөр зохицуулагдсан байгаа юм.
Харин эрчим хүчний үнийг 2014 оноос чөлөөлнө гэж яригдаж байсан. Тэгвэл салбарын яамнаас үнэ чөлөөлөх чиглэлд яарахгүй байгаа, хамгийн гол хэмнэлт чухал гэдгийг тодотгон хэлж байгаа юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?