2014.08.29

Э.Бат-Үүл: Цахилгааны инженерүүдэд байцаагчийн эрхийг давхар өгөх нь зүйтэй

Жил ирэх тусам гэр хороололд амьдардаг иргэдийн тоо ихсэж байгаа. Түүнийг дагаар гэрэлтүүлэг болон тэдгээр айлд цахилгааны асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа болохоор найдвартай эх үүсвэрээ хангахын тулд нөөцөө сайн бүрдүүлэх шаардлагатай болдог. 

Тиймээс энэ жилийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа болохоор 10-н сарын 15-н гэхэд төлөвлөгөөт ажлууд дуусна гэлээ. “Улаанбаатар Дулааны Сүлжээ” хувьцаат компани болон “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах” газартай хамтарсан зуны засварын графикийн дагуу төв магистрат шугамд нийтдээ арван зохицолт хийж дуусгаад байна.

Дулааны Сүлжээ Хувьцаат компани Төрийн өмчийн хороонд батлагдсан зардлаар дамжуулж 9260 метрийн шугамын засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Нийслэл хот нийтдээ 379 км дулааны шугамтай.

Түүнчлэн олон улсад дулаан нь тоолуураар хэмжигддэг ч манай улсад 10 гаруй төрлийн тарифаар авдаг байна. Харин нийслэлийн засаг дарга Э. Бат-Үүл “Цахилгааны инженерүүдэд олон нийтийн байцаагчийн эрхийг давхар өгье гээд байгаа юм. Тэгэхээр хуулиараа бол Олон нийтийн цагдаагийн төсөв нь нийслэл дээр, байцаагчийнх нь болохоор дүүрэг дээр байгаа юм” гэлээ.  

Энэ жилийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа болохоор 10-н сарын 15-н гэхэд төлөвлөгөөт ажлууд дуусах аж.