
АОХН-ийн өндөр дээд хэмжээний хуралдаан боллоо
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы үеэр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Энэ сарын 24-нд болсон АОХН-ийн Удирдах Зөвлөлийн өндөр түвшний 14 дүгээр хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд оролцож, АОХН-ийн хүрээнд Монгол Улсын явуулж буй үйл ажиллагаа, түүний дотор манай санаачилсан «Ардчиллын боловсрол»-ын асуудлаар хоёр дахь удаа НҮБ-ын тогтоол гаргах, олон улсын семинар зохион байгуулах, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны тухай санаачилга зэргийн талаар үг хэлжээ.
Мөн АОХН-ийн одоогийн дарга Эл Салвадорын санаачилсан «Ардчилал ба хөгжил» сэдэвт тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэн, ирэх оны 7 дугаар сард Сан Салвадор хотноо болох АОХН-ийн сайд нарын VIII Бага хуралд Монгол улс идэвхтэй оролцохоо нотоллоо.