“Эрүүл оюутан - Эрүүл ирээдүй” өдөрлөг боллоо
2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингисийн талбайд Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, МОХ хамтран оюутнуудын оролцоонд суурилсан идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах "Эрүүл оюутан - Эрүүл ирээдүй" өдөрлөг зохион байгуулав.
Өдөрлөгт Их, дээд сургуулиудын бүжгийн хамтлагууд, МУЗН-ийн Залуу донор 25 гишүүд флаш моба, ҮБТДС-ийн Аэробекийн хамтлаг оролцон, УБТДС-ийн гимнастикийн багш оюутнуудад "Идэвхтэй хөдөлгөөн" сэдвээр хичээл заалаа.
Уг арга хэмжээний хүрээнд НЭМҮТ, СЭМҮТ, НЭМГ, Мари Стопс ОУБ, Монголын гэр бүл сайн сайхны нийгэмлэг, МУЗН-ийн төлөөлөл оюутнуудад Эрүүл зохистой хооллолт, Архи тамхины хорт зуршил, түүнээс сэргийлэх нь, Зүрх судасны өвчний эрсдэл, Гэр бүл төлөвлөлт, Охид хөвгүүдийн эрүүл мэнд зэрэг сэдвээр зөвлөгөө, мэдээлэл өгөх 7 өртөөг ажиллууллаа.
НЭМҮТ-өөс оюутнуудын Биеийн жингийн индексийг THP-2 багажаар тодорхойлж Эрүүл зохистой хооллолтын талаар зөвлөгөө өглөө.