“Шинийг санаачлагч манлайлал”- залуу удирдагчдын чуулган боллоо
Манай улсаас З.Уянга амжилттай оролцсон байна.
2014.09.10

“Шинийг санаачлагч манлайлал”- залуу удирдагчдын чуулган боллоо

Олон улсын залуу удирдагчдын чуулган буюу IYLA нь 4 дэхь удаагаа АНУ-д “Ёс суртахуунлаг шинийг санаачлагч манлайлал” гэсэн сэдвийн дор болж өнгөрлөө.

Чуулганд нийт 40 гаруй орноос 100 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд  улс орон хөгжихийн хэрээр нийгэм дэх залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Манай улсаас З.Уянга амжилттай оролцсон байна. Харин ирэх сарын 27-31-ний хооронд зан суртахуунлаг, шинийг санаачлах манлайлал, хүсэл мөрөөдөл, нийгэм дэх өөрчлөлт, хамтын ажиллагаа гэсэн сэдвээр Ази, номхон далайн орнуудын залуус  Тайландын Бангкок хотод чуулах ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкээр орж үзээрэй. http://www.iyla.info/