Уламжлалт сагсан бөмбөгийн тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа
10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
2014.12.01

Уламжлалт сагсан бөмбөгийн тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа

"Оюуны Эрэл" оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээн 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 10-аад их дээд сургуулийн 100 орчим баг тамирчид оролцсон сонирхолтой, өрсөлдөөнтэй, эмх цэгцтэй тэмцээн болж өндөрлөлөө. 

Энэ жилийн тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байрыг КУДС - Оюуны Эрэл, 2-р байрыг МУБИС - Оюуны Эрэл, 3-р байрыг Дархан - Оюуны Эрэл клубынхан, эмэгтэй төрөлд 1-р байрыг мөн КУДС - Оюуны Эрэл, 2-р байрыг ШАУ - Оюуны Эрэл, 3-р байрыг Этүгэн - Оюуны Эрэл клубынхан тус тус шалгарсан байна.

Мөн Тэмцээнийг ивээн тэтгэгчээр МCS coca cola компанийхан оролцжээ.