УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.11.10

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ өнөөдөр / 2014.11.10 / сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр Тайвань Улсын Тайпей хотноо Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож 5-р байрт шалгарсан талаар мэдээлэл өгөөд Монголын сагсан бөмбөгийн баг тамирчдын ур чадвар, амжилт өндөр түвшинд хүрч байгааг онцлон тэмдэглэв.

Хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.