Оюуны Эрэл Оюутны холбооноос "Орон нутгийн дадлага" зохион байгууллаа
Оюуны Эрэл Оюутны холбоо ТББ
2015.02.04

Оюуны Эрэл Оюутны холбооноос "Орон нутгийн дадлага" зохион байгууллаа

Хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих залуусын хөдөлгөөн нь орон нутгийн засаг захиргаа, Аж ахуй нэгж, ЕБС-ийн сурагчид, өрх гэр, ард иргэдийн  нээлттэй хамтын ажиллагааг дэмжин, асуудлаа тодорхойлон шийдлийг гаргахад хамтран ажиллаж улс үндэстнээ хөгжүүлэх бодит амьдралтай танилцан дадлагажих зорилготой хөтөлбөрийг манай холбооноос 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн хөтөлбөрт Дундговь, Говьсүмбэр, Булган аймгууд хамрагдсан бөгөөд МУИС, МУБИС, ШУТИС-н оюутнууд оролцсон юм.

Энэ жилийн хөтөлбөрөөр 3-н аймагт уралдаан тэмцээн, сургалт семинар, төсөл хөтөлбөрүүдэд нийт 2100 гаруй иргэд хамрагдсан юм.

Ард иргэдтэй хамтран амьдралын боломж нөхцөл тааруу айл өрхт тусалж, ЕБС-н сурагчдад мэргэжил сонголт, цагийн менежмент, карьер төлөвлөлтийн талаархи лекц сургалтыг амжилттай зохион байгуулаад ирлээ.