Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга
2014.11.14
Х.Баттулга IJF -ын удирдах албанд томилогджээ
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлого хэрэгжүүлэх зөвлөлийн захирлын албан тушаалт томилжээ.
Тус шийдвэрийг IJF –ын саяхан болж өнгөрсөн хурлаар гаргасан байна. Сүүлийн үед манай улс жүдо бөхийн спортоор тив, дэлхийн олон тэмцээнд амжилттай оролцож байгаа. Тийм ч учраас Монголын жүдо бөхийн холбооны ажлыг үнэлж Олон улсын жүдо бөхийн холбоо Х.Баттулгыг удирдах албанд томилсон бололтой.