Эрхэм баян эрдэм ном дэлгэрэх болтугай
1-ээс 3 дугаар ангийн зорилтот бүлгийн 8 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулах сайн дурын үйл ажиллагаа болов
2014.10.02

Эрхэм баян эрдэм ном дэлгэрэх болтугай

2014-2015 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд болон Улаан Загалмайн хороо хамтран дүүргийнхээ 9, 11, 13, 14, 16, 17, 18, 19 дүгээр хороодын 1-ээс 3 дугаар ангийн зорилтот бүлгийн 8 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулах сайн дурын үйл ажиллагаа өнөөдөр 16.00 цагт дүүргийн Иргэний танхимд боллоо.

Уг арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Улаан Загалмайн хорооны дарга Э.Ганбат болон Ажлын албаны ажилтнууд оролцлоо. 

Дээрх сайн дурын үйл ажиллагаанд Хурлын ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаараа хүүхэд тус бүрт дүрэмт хувцас, цүнх авч өгсөн бол Улаан Загалмайн хорооноос хавар намрын куртика, зургийн дэвтэр болон бусад зүйлсийн хандивлалаа.