УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.10.02

С.Бямбацогт: Ухаалаг, цомхон, чадварлаг төртэй болцгооё

Парламент бүрэн эрхийн хугацааны тав дахь чуулганаа нээлээ.  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж сонгуулийн тухай, улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг олон асуудлыг шийднэ гэсэн хүлээлт дагуулсаар энэ намрын чуулган эхэлж байна.

 УИХ-ын гишүүдийн 86 хувь нь чуулганы нээлтэнд оролцлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга захирамж гаргаж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон. 25 асуудлыг нэр зааж үлдсэнийг нь бусад гэсэн ангилалд хамааруулан хэлэлцэхээр болсон аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэдэг нь хариуцлага тооцохгүй байх нөхцлийг бий болгоно гэж үзэж болохгүй. 

Бүтцийн өөрчлөлтийг ч ярих ёстой хариуцлагагүй сайд нартай ч хариуцлага тооцох ёстой. МАН–ын бүлэг ер нь ухаалаг,  цомхон, чадварлаг төртэй болцгооё. Данхгар ухаалаг биш төр ард иргэдийн амьдралыг хүндрүүлж байна.

Тиймээс төрөө аваад явчих зөв чадварлаг бүтцийг бий болгох, хариуцлагагүй сайд нартай хариуцлага тооцох асуудлыг үргэлжлүүлж тавина. Яах аргагүй өнөөдөр ажилгүйдэл нэмэгдэж , улсын эдийн засаг хүнд байдалд орж, ард иргэдийн амьдрал туйлдаа хүрч байна.

Бид мууг нь ярьж байгаа биш чуулган завсарласан хугацаанд манай бүлэг тойрогтоо ажилласан. Үнэхээр иргэдийн амьдрал хүнд байна. Тиймээс ард иргэдийн амьдралыг хүндрүүлж байгаа, нийгэмд бий болж буй бухимдлыг гаргаж ярьж, мэдэхгүй байгаа эрх баригчдад мэдүүлэх шаардлагатай байгаа” гэлээ..