УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Ганбат
2014.09.26

Д.Ганбат: Төр бас бүсээ чангалах ёстой

Энэ намрын чуулганаар ерөнхийлөгчөөс долоо, нам эвслээс 102, УИХ гишүүдээс 55, ЗГ-аас 142 нийтдээ 340 төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

Чуулган эхлэх гэж буй энэ үед ЗГ-ын бүтцийг өөрчлөх тухай асуудал олны анхаарлыг их татаж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Ганбаттай ярилцлаа.

-Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын гуравдугаарт сайд нарыг огцруулах тухай гэсэн асуудал орсон. Үүнтэй холбогдуулан хичнээн сайдыг огцруулах асуудал яригдах болоо. Танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

УИХ-ын хаврын чуулган завсарлахад бол МАН-ын бүлгээс эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярын асуудлыг хэлэлцэж байсан. Одоо энэ асуудал үргэлжлэн хэлэлцэгдэхээр тавигдсан байна.

-Батбаяр сайдын асуудлаас гадна ЗГ-т сэлгээ хийнэ гэсэн ерөнхий сайдын үгийн дагуу магадгүй хэд хэдэн сайдын нэр нэмэгдэж орж ирэх үү. Намын бүлгийн хүсэлтээс гадна ерөнхий сайдын хүсэлтийг давхар хэлэлцэнэ гэсэн үг үү?

Ерөнхий сайд хэд хоногийн өмнө ОНМХ-ээр мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдэлдээ ЗГ-аас бүтцийн өөрчлөлтийг УИХ-д оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Үүний дагуу одоогийн байдлаар УИХ-д өргөн баригдсан зүйл алга.

 Намрын чуулганаар нийтдээ 340 төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна
-Та монголын ардчилсан холбоо фракцыг төлөөлдөг гишүүн. ЗГ-т байгаа танай фракцын төлөөлөл энэ бүтцийн өөрчлөлтөнд хэр зэрэг өртөх магадлалтай байна вэ?

   Тэр талаар одоохондоо ярьсан юм алга.

-Бүтцийн өөрчлөлт хийхэд нилээд хэдэн яамд хасагдах магадлалтай. Яамд хасагдахаар Ан доторх олон фракцын төлөөллийг яаж хадгалах уу. Мөн эвслийн бүлэгтэй байгуулсан гэрээний дагуу яаж суудлыг нь хадгалах вэ. Энэ бүх хуваарилалтыг яаж зохицуулах боломжтой бол та юу гэж бодож байна?

Эдийн засгийн хүнд байдалтай байгаа энэ  үед төр бас бүсээ чангалах ёстой. Орон тоогоо цомхотгон чадварлаг байдлаар үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж бодож байна.

                                 -Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү