Х.Баттулга: Би засгийн газарт дахин орно гэж яриагүй, санаатай явуулга
УИХ-ын гишүүн, Монголын Ардчилсан холбооны тэргүүн Х.Баттулгатай ярилцлаа.
-Өнөөдөр УИХ-ын даргад Монголын Ардчилсан хувьсгалын анхдагч ахмадуудын тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Яагаад үүнийг батлуулах шаардлагатай болов ?
Миний хувьд Монголын ардчилсан холбооны даргыг хийж байгаагийн хувьд хуулийг санаачлах үүрэгтэй. Гурван жилийн өмнө Ардчилсан холбооны дарга байсан бүх хүмүүс Ерөнхийлөгчийг зарлигт гаргаач ээ гэж хүсэлт тавьсан. Зургаан сард Алтанхуягийн Засгийн газарт хуулиараа өргөн барьсан. Гэхдээ бүтээгүй.
-Ардчилсан хувьсгалын анхны партизанууд гэж хэнийг хэлэх вэ?
Энэ бол мэдээж үе үеийн маргаантай асуудлууд байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид архиваа бүрдүүлсэн. Орон нутаг бүрт өөрийн нутгийн түүхийг зургаар баталгаажуулан бичээрэй гэсний дагуу өөрсдийн түүхээр ном бүтээсэн.
-Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Магадгүй тухайн үед лоозон бариад жагсаж байсан хүмүүс өөрийгөө би анхны партизан гэж хэлж болох юм ?
Өнөөдөр улсын төсөв , эдийн засаг ямар байгаа билээ гэдэг нь энэ хүмүүсийн асуудал биш. Төр барьж байгаа хүмүүсийн л асуудал. 25 жилийнхээ ойгоор бид түүхэн партизануудаа баярлуулах гэсэн хүсэлтэй байгаа.