Э.Бат-Үүл: Ажлаар бахархаж, ажлаас сэтгэл ханамж авдаг цагдаагийн даргатай болж байна гэж итгэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.10.16

Э.Бат-Үүл: Ажлаар бахархаж, ажлаас сэтгэл ханамж авдаг цагдаагийн даргатай болж байна гэж итгэж байна

Албан ёсоор томилох, ажлын үнэмлэх гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн Иргэний танхимд болсон юм. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ЦЕГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Э.Бат-Үүл даргатай ярилцлаа.

-Анх удаа цагдаагийн газрын даргын нээлттэй сонгон шалгаруулалт явагдлаа. Иргэд ч гэсэн ам сайтай байгаа?

-Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотой Засгийн газрын тогтоол, Хуульзүйн сайдын тушаалаар нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон өөрчилсөн. Энэ өөрчлөлт хэлбэр төдийн өөрчлөлт биш, агуулгын том өөрчлөлт болсон. Захиргааны өмнө үүрэг хүлээсэн цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ өмнө үүрэг хүлээсэн цагдаагийн байгууллага болсон нь том өөрчлөлт юм.

Иймээс бид энэ удаа хотын Цагдаагийн даргыг томилох асуудлыг Засаг дарга хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдэхдээ өмнө нь практикт байгаагүй журмаар хийсэн байгаа. Энэ нь нэр дэвшигчдийг иргэдийн оролцоотойгоор сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж оролцсон цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлье.

Цагдаагийн удирдах ажилтныг томилох ажиллагаанд дээр, доогуур лобби хийгдэж ирсэн. Харин энэ удаа сонгон шалгаруулалт явуулснаар давуу талтай байгаа. Мөн нийслэлийнхээ иргэдийн төлөө ажиллана гэсэн хүмуүс хөщигний ард нуугдалгүйгээр оролцсон.

-Нэр дэвшсэн хүмүүс бүгд мөрийн хөтбөлбөрөө гаргасан. Иргэдийн хувьд нэлээд идэвхитэй оролцлоо. Таны хувьд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь хэр санагдсан бэ?

Нийслэлийн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр мөрийн хөтөлбөр гаргасан байгаа. Энэхүү мөрийн хөтөлбөрөөр юуг харуулсан бэ гэхээр томилгоог хэн нэгэн хүнийх биш, ажлын томилгоо гэдгийг харуулсан. Сонгон шалгаруулалтад нийслэлийн иргэд их идэвхитэй ороЛцсон байгаа. Цагдаа иргэний төлөө ажиллана гэдэг дотно халуун яриаг мөрийн хөтөлбөрөөс сонссон.

Хотын Цагдаагийн даргад нэр дэвшигч хөтөлбөрөө боловсруулахдаа иргэнийхээ төлөө юу хийх вэ гэдгээ маш нарийн тусгаж өгсөн байгаа нь хамгййн олзуурхууштай зүйл юм. Тухайлбал, Болдбаатар иргэний төлөө найрсагцагдаа гэсэн мөрийнхөтөлбөрийг дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрт тусгасан зүйл дээр иргэд нэлээд ач холбогдолтой хандаж байгаа. Сонгогдоод хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь Ч.Болдбаатар даргын өмнө тавьж байгаа хамгийн том хариуцлага юм.

Улаанбаатар хотын цагдаагийн даргаар Ч.Болдбаатар томилогдлоо.

Ийн сонгон шалгаруулалт бодожболовсруулж байхдаа даргаар томилж, даргад үйлчилдэг цагдаагийн даргатай болмооргүй байна. Иргэнийхээ төлөө л үйлчилдэг даргатай болох хэрэгтэй. Манайд нэг гунигтай харамсмаар зүйл байдаг. Энэ нь дарга болсон албан тушаалаас сэтгэл ханамж аваад байдаг. Ажлаас сэтгэл ханамж авдаггүй, гажиг тогтолцоо тогтсон. Одоо бол ажлаар бахархаж, ажлаас сэтгэл ханамж авдаг цагдаагийн даргатай болж байна гэдэгт итгэж байна.

-Хотын даргын хувьд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд анхны өдрөөсөө эхлээд ач холбогдол өгч ажиллаж байна. Ер нь цагдаа нар ямар зүйл дээр анхаарч ажиллах ёстой вэ?

Засаг дарга болсон хойш цагдаагийн удирдлагуудтай хоёр удаа уулзаж байсан. Энэ уулзалт гурав дахь нь болж байна. Цагдаагийн алба хаагчдын ажлын үр дүн хот маань амгалан тайван байж байх. Хил дээр байгаа цэргүүд эх орныхоо амгалан тайван байдлыг хамгаалдаг бол та нар минь хотынхоо амгалан тайван байдлыг хамгаалдаг юм.

Заримдаа их даруу хандах тохиолдол мэр сэр байдаг. Иймээс ийм зүйл байж болохгүй. Гэхдээ цагдаа нар найрсаг байх ёстой. Тухайлбал, би уржигдар Биндэр суманд очоод ирсэн. Тэнд томилогдсон цагдаагийн ажилтны тухай сонсоод дотроо баярлаж байсан. Цагдаагийн ажйлтны шаардлага нь их боловсон байна гэж байсан.

Мөн шаардлагаа хуулийнхаа хүрээнд тавихаар иргэд цочирдож байна гэсэн Ер нь их найрсаг болсон гэж байна. Бид цавдаагийнхаа нийгмийн асуудлыш шийдвэрлэх ажлуудыг хийж байна. Удахгүй хэрэгжиж эхэлнэ. Бид та бүхнийг дэмжиж ажиллана. Болдбаатар даргад амжилт хүсч байна.