Франц улсын Элчин сайдын яамны зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Делуна, БНХАУ-д суугаа Батлан хамгаалах атташе, хурандаа Флиппь Депонселль, шинээр томилогдсон атташе, дэд хурандаа Сирил Дюпон нарын зочдыг ОБЕГ-т хүлээн авч уулзлаа.
ОБЕГ-ын дарга уулзалтын эхэнд ОБЕГ-ын үйл ажиллагаа, Монгол Франц хоёр улсын Онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааны талаар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулж, Франц Улсын Иргэний аюулгүй байдал, хямралыг удирдах газрын дарга, ноён Жан Пол Кийл тэргүүтэй төлөөлөгчдийн ажлын айлчлалыг харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 4 дүгээр улиралд зохион байгуулж, хүлээн авах боломжтой болохоо дахин илэрхийлсэн юм.
Анх хоёр улсын Онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг
Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Франц Улсын Иргэний аюулгүй байдлын удирдах газрын төлөөллүүдтэй уулзлаа
хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Франц Улсын Иргэний аюулгүй байдлын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо байгуулж, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс тавигдсан байна.
Тус санамж бичгийн хүрээнд Франц Улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делон 2013 оны 07 дугаар сарын 04-06-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж, ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцан, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлсэн.
Мөн 2009-2010 онд Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийн хор уршгийг арилгахад зориулж Франц Улсын Улаан загалмайн нийгэмлэгээс 50.000 евро, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 90.000 евроны буцалтгүй тусламжийг үзүүлж, 2011-2013 онд Онцгой байдлын албаны 5 албан хаагчийг Монгол Францын соёлын төвөөс зохион байгуулдаг Франц хэлний сургалтад хамруулсан байна.