Я.Содбаатар: Зөвхөн Хөгжлийн банкны асуудлаар Н.Алтанхуягийг огцруулах бүрэн үндэстэй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.10.20

Я.Содбаатар: Зөвхөн Хөгжлийн банкны асуудлаар Н.Алтанхуягийг огцруулах бүрэн үндэстэй

Өнгөрсөн баасан гарагт УИХ дахь МАН-ын бүл­­гийн 26 гишүүн дээр нэмэг­дэн АН-­­ын Ж.Бат­зандан, “Шударга ёс” эвс­лийн Л.Цог зэрэг УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөн­хий сайд Н.Алтанхуяг­­­ийг огцруулах үндэс­лэл­ийн тухай хуулийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ. Энэ үйл явлын дараа УИХ-ын гишүүн Я.Собаатартай уулзаж ярилцсан юм.

-Та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа. Н.Алтанхуяг гэдэг хүнийг заавал суудлаас нь авч хаях зайлшгүй үндэслэлүүдээ дахин нэг тайлбарлаж өгнө үү?

Энэ Зас­гийн газар бай­гуу­лаг­­дсан цагаас л Монгол Улсын эдийн за­саг, санхүү­­гийн гадаад, дотоод хүчин зүйл хурдац­тай муудаж байгаа талаар бид тухай бүрт нь шахалт, шаардлага тавьсаар ирсэн боловч Н.Алтанхуяг гэдэг улстөрч үргэлж хувь хү­н­ий зөрүүд, дураараа аашил­­даг зангаар асууд­лыг арга­цаасаар өнөөд­р­ийг хүрсэн.

Энэ хүн Монгол Улс­ын Ерөн­­хий сайдын хувьд бидний зүгээс төдийгүй Олон улсын банк санхүү­гийн байг­­уу­­л­­­­лаг­­ууд­­­ын зү­гээс удаа дараа өгч байсан анхаар­уулга, сануул­­­гыг үл тоомсор­­лосоор ирсний бал­гаар өнөөдөр улс­ынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүл­­­чихээд байна. Гу­рав, дөрөвхөн жил­­­ийн өмнө Монгол Улсын эдийн засаг жилд 17.5 ху­виар өсч дэл­­хийд гайхаг­даж явсан бол энэ өсөлт жил дараалан буурсаар энэ жил 6.3 хувь хүртэл буу­рахыг дэл­­хийн банк­­наас зарласан.

Өөрөөр хэлбэл Н.Алтан­­хуяг засаг толгой­лсон хоёр жил гаруйхны хугацаанд эдийн засгийн өсөлтийг 2.7 дахин унагаж дөнгөлөө. Нөгөө­тэйгүүр урьд өмнө хэзээ ч ийм хариуцлагагүй, дэндүү хэнэг­гүй Ерөнхий сайд байгаагүйг нотолсон үйл ажил­лагааг Н.Алтанхуяг ердөө хоёрхон хоног­ийн хугацаанд хийсэн. Энэ нь юу вэ гэвэл энэ хүн Засгийн газрынхаа бүтцийн өөрчлөлтийг 10 дугаар сарын 1-нд зарлачихаад ганцхан хоногийн дараа Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан.

Урьд өмнө ийм хачин жигтэй үйлдлийг ямар ч Ерөнхий сайд хийж байгаагүй юм шүү. Тэр өргөн барьсан төсөл нь маш их зөрчилтэй, үндсэндээ татварын дарамтаар үндэс­ний аж ахуйн нэгжүүд­ийг дахиж өндийхгүй болтол нь бутцохих, хорлонтой төсөл оруулж ирсэн байсан. Дөрвөн төрлийн татвар­­ын нэмэг­дэлтэй яагаад ч хэрэгжих боломж­­­гүй хачин юм оруулж ирснийг нь сөрөг хүч­­­ний зүгээс хүч­тэй эсэргүүц­­сэний үр дүнд ямартай ч түүнийгээ буцаан татчихаад байна.

Монгол Улсын эдийн засаг жилд 17.5 ху­виар өсч дэл­­хийд гайхаг­даж явсан бол...
-Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвсэн талаарх тоо баримтаас дурдахгүй юу?

Нэг­дүгээрт Монгол Улсад өр­­ийн дарамт бодитой­­гоор нүүрлэлээ. Үндэс­­ний аудит­ын газрын дүгнэлтээр улсын өр­ийн хэмжээ 50 хувиар буюу 5.8 их наяд төгрөг­­өөр нэмэгдэн 17.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ­-ний 65.6 хувьтай тэнцлээ.

Өнгөрсөн онд зөвхөн “Чингис” бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлсөн нь 1990 оноос хойших үе үеийн Зас­­гийн газрын авч ашиг­ласан зээл­­­­­ийн нэг жилийн хүү­гийн төлбөрөөс 3.1 дахин өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл монголчууд бидний ирээдүйд төлөх өр сүүлийн үед аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрч байна гэсэн үг.

Түүнээс гадна улстөр, эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан гадаад­­ын шууд хөрөнгө оруулалт тун ноцтой, огцом буурлаа. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний найман сарын байдлаар 627.2 сая ам. доллар болсон нь 2012 оны наймдугаар сартай харьцуулахад 5.4 дахин буурсан үзүүлэлт юм.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс” болон “Мүүдиз” зэрэг олон улсын агентлаг­ууд хэд дахин бууруул­чихлаа. Улсын төсвийн данс хоосорсны зэрэгцээ Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах чадвартай банк санхүү­гийн байгуул­­лага ч байх­­гүй болтлоо нөхцөл байдал муудчихлаа. Гэтэл зарим нэг банктай хууль бус үйл ажиллагаа явуулж, төсвийн алдагдлаа нөхөх арга саам эрэл­хийлж байна.

-Та наад үгээрээ Зас­гийн газар Хөгжлийн банк­тай хамтарсан ажиллагааг буруутгаж байна уу?

Тэгж ойлгож болно. Засгийн газар хууль зөрчиж 2014 оны есдүгээр сарын 18-ны 293 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах зөвшөөрөл олгож, өр тавьж авсан бондын хөрөнг­ийг төсвийн алдагдал нөхөх зорилгоор зарцуулсан нь л Н.Алтан­хуяг­ийг огцруулах хангалт­тай үндэслэл юм.

Энэ байдал цаашид үргэлжилбэл Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаандаа тавьж чадахгүй байдалд хүрэхэд тун ойрхон байна. Яг өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний барааны үнийн индекс 30-80 хувь өсчихөөд байхад цалин, тэтгэвэр, тэтгэмжээ хугацаанд нь тавьж дийлэхгүй болчихвол ард түмэн өнөөдрийнх шиг хүлээж, тэвчээд суугаад байхгүй нь тодорхой шүү дээ.

 Хоёрхон жилийн өмнө 1350 төгрөг байсан ам. доллар өнөөдөр 1850 төгрөг болж даруй 500 төгрөгөөр нэмэгдчихлээ.
-Төсвийн орлого бүр­дүүлэлт ихээхэн тасарч яваа ч тун удахгүй 2015 оны төсвийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн батлах учиртай. Гэтэл та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьж байгаа нь улс орныг бүрмөсөн хямралын гүн рүү тавиад туучихаж байгаа хэрэг гэж бодогдохгүй байна уу?

Энэ бол үнэхээр аргаа барсандаа л хийж байгаа тэмцэл шүү дээ. Улсын төсвийн орлого бүрдүүлэлт сүүлийн хоёр жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасраад явж байна. Төлбөрийн тэнцэлийн хувьд 1.5 тэрбум ам. долларын ашигтай явж байсан ч сүүлийн хоёр жил дараалан 1.6-1.9 тэрбум ам. долларын алдагдал­тай гарч байгаа. Гадаад­ын хөрөнгө оруулалт 8.3 дахин уначихлаа. Хоёрхон жилийн өмнө 1350 төгрөг байсан ам. доллар өнөөдөр 1850 төгрөг болж даруй 500 төгрөгөөр нэмэгдчихлээ.

Үндэс­ний баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хоёрхон жилийн дотор хамгийн их хохирол амсч, 20-50 мянган аж ахуйн нэгж үйл ажил­лагаагаа бүрмөсөн зогсоож хаалгаа барьлаа. Товчхондоо Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл­ийн бодлого чиглэлээ энэ Зас­гийн газар ялангуяа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноцтой зөрчиж улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн гол бурууг нь тооцож зайлшгүй огцруулах шаардлага­тай болоод байна. Түүгээр ч зогсох­гүй энэ хүнд өөр бусад хариуцлага тооцохыг ч үгүйсгэж болохгүй.

-Ямар үндэслэлээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт өөр бусад хариуцлага тооцох тухай ярьж байгаа хэрэг вэ?

Ерөнхий сайд Н.Алтан­хуя­гийн төрийн албанд шургал­уулсан ах дүү, хамаатан садан­­­­­­­­г­­­ийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дам­жуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөг­ийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллүүд эрх бүхий хуу­лийн байгуул­лагуудад хадгалагдаж бай­гаа. Тиймээс Ерөн­хий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсон хэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэдэг байр сууринд хатуу зогсох болно.

-Та Хөгж­лийн банк Зас­гийн газрын бонд­ыг худалдан авсан талаар ноцтой зүйл ярьлаа. Монгол Улсын хөгжил, цэцэглэл­тийн төлөө зарцуулах ёстой мөнгийг Зас­гийн газр­ын бонд худалдан авахад зарцуулсан бол ихээхэн ноцтой асуудал үүсэх байх л даа?

Үүсэхээр барах­­­гүй удах­­­­­гүй энэ асууд­лыг УИХ­­­-­аар авч хэлэл­­цэх нь тодор­­хой.
Зас­­­­­­­­г­­ийн газ­­­­­­­­раас хар­аат бусаар ажил­­лах ёстой Хөгж­­­­­­­­­лийн банк 277 тэрбум төгрөгөөр үнэт цаас худалдан авсан талаар яригдаж байгаа. Экспортыг нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 888 төс­лийг санхүү­­­жүүлнэ гэж өнгөрсөн зунаас хойш л үндэсний үйлдвэр­лэгчдийг хуурсаар өнөөдрийг хүрсэн.

Ерөн­­хий сайдыг огцруулах ёстой.

Одоогоор хэдэн төсөлд хэчнээн хэмжээний мөнгө олгосон юм бүү мэд. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Батбаярын туслахаар ажиллаж байсан ямар ч ажлын дадлага туршлага, мэдлэг чадваргүй залууг аваачиж тавьсан нь цаана аа ямар зорилготой байсан нь одоо л тодорхой болж байна. Зүгээр л нэг дуулгавартай зарц, ямар ч мэдлэггүй залууг тэр чухал ажил дээр зориуд аваачиж тавьж байгаад дээрх булхай, луйврыг хийсэн нь тодорхой байна шүү дээ.

Энэ асуудлын цаана нь нуугдаж байгаа сан­хүүгийн хулгай, луйврыг ч удахгүй сайтар шалгаж тогтоох ёстой. Ер нь Н.Алтан­хуягийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд ямархуу хэмжээний авлига, хээл хахууль, санхүүгийн булхай луйвар, улсын төсвийн хөрөнгө мөнгөнөөс ямар албан тушаалтнууд хэрхэн яаж зувчуулсныг маш сайн магадлан шалгах ёстой. Бид энэ талаар дэс дараатай алхам хэрэгжүүлнэ.

-Та бүхэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулчихаад дараагийн Засгийн газрыг хамтарч байгуулахаар төлөвлөж байгаа юм биш үү?

Зарим нэг тодорхой улс­­­­тө­рийн хүчин, хүмүүст тийм хардлага байхыг үгүйс­­гэхгүй. Гэхдээ бидэнд тийм зорилго байх­­гүй. Одоо хам­гийн гол нь эдийн засгийн хямрал засаг­­­лалын хямрал­­тай зэрэгцэхээс нь өмнө энэ хариуц­­­лагагүй Ерөн­­хий сайдыг огцруулах ёстой. Энэ хүний хийсэн ажил гэвэл сүү­лийн хоёрхон жилд төрийн албан хаагчдын тоог 30 мянгаар нэмэг­­дүүлж, дааж давшгүй дан­хайсан бүтэц бий болгосноос өөр зүйл хийсэн­гүй.

Эрхбиш эрх баригч АН-д Зас­­гийн газрыг олигтойхон толгойлоод явчих эдийн засаг, сан­­хүү­гийн мэдлэг чад­вар­­тай, хам­­гийн гол нь Монголын ард түм­ний эрх ашгийг нэг­дүгээрт тавих ноён нуруутай улстөрч байгаа гэж бид итгэж байна. Засагт хамтрах талаар бид өмнө нь баримталж байсан байр суурин дээрээ хатуу зогсох болно.