Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын хариултыг бүрэн хэмжээгээр нь бичлэгээс үзнэ үү
2014.10.22

Цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд 500 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2015 оны Монгол улсын төсвийн тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэд гишүүдийн хамгийн их сонирхож байсан асуудлыг нэг бол ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нэмэхээр төсөвт тооцсон тухай асуудал байсан юм.

Үүнтэй  холбогдсон асуултад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав дараах хариултыг өгсөн юм.

“Салбарын онцлог, хөдөлмөрийн бүтээмж, инфляцийн түвшинг харгалзан төсвийн байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэх зарчмыг өнгөрсөн хугацаанд барьж ирсэн. Энэ зарчмаа ирэх онд ч барина. Өнгөрсөн онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 135 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулахаар тусгасан 500 тэрбум төгрөгийн 300 гаруй тэрбум нь яг цалинд зарцуулагдахаар төлөвлөж байгаа юм. Тал талдаа хариуцлагатай баймаар байна.” гэсэн хариулт өгөв.