Хууль зүйн сайдын өргөн мэдүүлсэн 4 хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.10.28

Хууль зүйн сайдын өргөн мэдүүлсэн 4 хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Хууль зүйн яамны Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газраас чиг үүргийн хүрээнд 10 дугаар сард багтаан хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч мэдээлэл хүргэе.

1.Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн нэгдсэн чуулганы  хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж,  Улсын Их Хурлаар  хэлэлцэхээр тогтов.

2.Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцүүлж, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

3.Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаанаас дээрх үзэл баримтлалд нийцүүлэн холбогдох хуулийн төслийг боловсруулахаар шийдвэрлэсэн.

4.Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг тус тус хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаанаас дээрх үзэл баримтлалд нийцүүлэн холбогдох хуулийн төслийг боловсруулахаар шийдвэрлэсэн.

 5.Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Хууль сахиулахын инноваци” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Хууль сахиулахын үйл ажиллагааны шинэтгэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

6.2014 оны 10 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн хөгжил, эрдэс баялагийн тогтвортой менежментийн эрх зүйн орчинг санжруулах төслөөс зохион байгуулсан “Хуулийн төслийн үр нөлөөг тооцох аргачлал” сургалтанд тус газрын мэргэжилтнүүд хамрагдсан.

Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газар