Ж.Энхбаяр: Яагаад Монголд тамхичин байх ёстой юм. Тиймээс тамхины татварыг эрс нэмэх нь зүйтэй.
2009.10.06

Ж.Энхбаяр: Яагаад Монголд тамхичин байх ёстой юм. Тиймээс тамхины татварыг эрс нэмэх нь зүйтэй.

Хоёр үзэл баримтлал яваад байна л даа. Далд эдийн засгийг бий  болгоно гэж. 90-ээд оны зах зээлийн нийгэмд бид нар орж байсан, тэр үеийн нөхцөл байдал биш болсон. Бизнес нэлээн төрөлжсөн, enkhbayar_j_huralaand_01аж ахуйн нэгжүүд тодорхой болсон, импортлогч нар тодорхой. Одоо үндсэндээ 10 хүрэхгүй аж ахуйн нэгж тамхи импортлож байгаа. Дээрээс нь татварын хуулиар акциз буюу үнэт цаасаар тамхи импортлох аж ахуйн нэгжүүдийг кодоор, өнгөөр ялгаад тамхин дээр нь тавьдаг болсон. Дээрээс нь тамхин дээр нь шууд үйлдвэрлэгчид нь хандаад
монголоор санамж бичгийг хийдэг болчихсон. Одоо бол 90 он биш. Тийм болохоор энэ тамхийг замбараагүйгээр аль ч газрын тамхи ороод
энэ зах зээлд хөрвөдөг байсан боломж үндсэндээ дууссан шүү, нөхдүүд
ээ. Ингэж тайлбарлаж болохгүй.

90 оны гааль, өнөөдрийн мэргэжлийн хяналтын байгууллага, гаалийн байгууллага өөр болсон. Хөрш орнуудын, импортлогч торнуудаас шууд ачааны манифес, гаалийн бичиг баримт дээр шууд мэдээлэл авдаг болчихсон. Энд ялангуяа Монголын тамхины импорт Казахстанд гол үйлдвэрээс явж байгаа. Филипп Морган голлох үйлдвэрүүд. Хятадаас явж байгаа, Оросоос явж байгаа. Тэрний Төв Азийн гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ бүх бичиг баримт, ил тод мэдээлэл маш сайн болчихсон. Энд далд
эдийн засаг үүсэх нөхцөл үндсэндээ байхгүй. Хоёрдугаарт, хүсч байгаа юм бол хүн амын 75-аас доошгүй нь 35 хүртэлх насны залуучууд, ирээдүйн тамхичдыг бэлтгэхгүй байхыг л хүсч байгаа юм л даа. Залуучуудыг тамхинд оруулмааргүй байгаа юм.

Тэгэхээр энэ дээр бид ирээдүй талдаа, хөгжлийн талдаа явъя л даа. Яахаараа монголд тамхичин байх ёстой юм. Өнөөдөр хэрэглээний түвшин маань зохисгүй гараад байна шүү дээ. Тэгэхээр тамхины татварыг бид эрс нэмэх нь зүйтэй.
Дээрээс нь Байнгын хороон дээр тамхинаас олж байгаа онцгой албан татварын 2 байна уу, 3 хувь нь шууд эрүүл мэндийг хамгаалах сан руу автоматаар шилжиж байх ёстой. Тэрний зарцуулалт, үр дүнг авч үзсэн юм байна уу?
Хөрш орнууд, 90-ээд онд бол манай хоёр талын хөрш орны тамхины үнэ манай үнээс хямдхан байсан юм. Тэгээд бид нар татварын хууль гаргахад наашаа урсгал бий болж байсан юм. Хөршүүд хоёулаа татварын бодлогоор манайхаас өндөр болчихсон үед наашаа тамхины сөрөг урсгал байх нөхцөл байхгүй, боломж байхгүй. Тэгэхээрээ бүгдээрээ тамхины татвар нэмэх нь нэгдүгээрт, орлого нэмэгдэнэ, 10 тэрбум, мөнгөгүй болж байгаа үед 10 тэрбум нэмэгдэнэ, хоёрдугаарт,хүүхэд залуучуудыг үр хүүхэд чинь тамхичин болохгүй байх боломжийг бүрдүүлнэ.

Өнөөдөр тамхи талхнаас хямдхан, хүүхдийн өдөр тутам уудаг шил ундаанаас хямдхан байгаа шүү. Өөр дээрээ биш, үр хүүхэд дээрээ тусгаж хараач ээ гэж хүсч байна. Тэгэхээр татварыг нэмэх нь зүйтэй. Энэ бол дахиад хэлье, цөөхөн 10 хүрэхгүй аж ахуйн нэгж байгаа шүү. Тэгээд 10 гаруй тэрбум төгрөгний энэ лоббид орчихсон маягаар тамхины татварыг Засгийн газраас оруулж ирж байгаа хөрөнгө санхүүг нэмэх гэсэн саналыг унагааж байгааг бас ойлгохгүй
байна. Байж болохгүй асуудал шүү дээ.

Ж.Энхбаяр: -За түрүүн хэлсэн хүн амын 25-хан хувь дотор энэ тамхины хэрэглээ нэлээн өндөр байгаа юм. Нөгөө залуу үе маань 75.0 хувь нь залуучууд, 35-аас доош насны залуучууд. Хэрвээ бид энэ тамхины хэрэглээг одоо хязгаарлаж чадахгүй бол энэ тамхины зах зээл 5-10 дахин тэлнэ. Залуу үе рүү тэлнэ. Энэ бол өөрөө Монголын хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх, сүүлд нь дийлдэхгүй байдалд орно. Иймд бага дээр нь бид зогсоох ёстой. Яаж зогсоох вэ гэвэл татварыг бид нар нэмэх ёстой. Сая үндэслэлүүд ярьж байна. Энэ нийгэмд хортой, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд буруу нөлөөтэй гэж. Энэ бол Онцгой албан татвар шүү дээ, онцгой бараа. Тамхины
татварыг нэмснээр гадаадын хөрөнгө оруулалтанд таагүй нөлөө үзүүлнэ гэдэг энэ логикийг би ойлгохгүй байна. Ийм тайлбар яриад байгааг. Энэ бол онцгой бараа гэдгийг сайн ойлгоё. Харин тэр тусмаа онцгой бараан дээр онцгой татвар нэмэх тусам харин тэр хөрөнгө оруулагч чинь орж ирээд энэ дотор харин чанартай бараа үйлдвэрлэх талаасаа илүү хөрөнгө нь орж магадгүй харин тэр талаасаа бол.

Хоёрдугаарт төсвөө нэмье. Энэ 10.0 тэрбумаар нэмье. Харин энэнээс олсон мөнгөөр 10 сайхан усан бассейн барьчихъя, 10 сайхан спорт цогцолбор барья. Гүндалай гишүүний хэлдэгээр нэг сайхан эрүүл мэндийн төв барьчихъя. Энэ нь бидэнд хэрэгтэй шүү дээ. Энэ тамхинаасаа илүү. Нэгдүгээрт хүүхдүүдээ тамхинаас сэргийлье, хоёрдугаарт эрүүл мэндийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг яг энүүгээр, зөвхөн энэ мөнгөөр хийж өгье, дээрээс нь төрийн байгууллагуудаа нэг шалгаадахъя л даа. Гаалийн байгууллага одоо хэр зэрэг болсныг шалгачихъя.

Үнэхээр үйл ажиллагаа нь сайжирсан бол энийг зогсоох ёстой,зогсоох боломж нь бүрдчихсэн, Энхболд гишүүн ярьж байсан. Лицензжүүлэх гэж. Энийг лицензтэй болгочихсон. 10 хүрэхгүй аж ахуйн нэгж өөрийн компаний нэр, кодтой access-ний маркийг үйлдвэртээ аваачаад үйлдвэрлэлийг нь боодлон дотор оруулж наалгадаг болчихсон шүү бүр. Хаа газрын тамхийг дуртай газар,
дуртай хүн оруулж ирэх больчихсон хүмүүс ээ. Зөвхөн тухайн нэр
төрлийн барааг тэр компани, тэр кодтойгоор тэр улсаас оруулдаг болчихсон. Би хэлж байна. 90 он биш шүү, юм өөр болчихсон.

Тэгээд төрийн байгууллагаа шалгая, гаалиа шалгаадахъя. Гааль чадахгүй бол Авлигатай тэмцэх газар энд хяналт тавиад. Үүргээ биелүүлэх нь үү, үгүй юу. Тэгэхээр татварыг нэмж байж бид энэ залуу үеэ хамгаална шүү, зогсоох хэрэгтэй байна аа. Тийм болохоор татварыг нэмэх талаар, энэ асуудал хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Төсвийн байнгын хороон дээр санал гараад асуудал яригдсан. Яг энэ нарийн яривал анх хэлэлцэх маягаар санал хураахад энэ саналыг хэлэлцэх ёстойдоо санал олонхи болоход энэ цөөнх байна гэж
хүчээр саналыг нь шууд тоолсон бас асуудал байгаа шүү. Тухайлбал би протоколд оруулсан. Саналаа тоолоорой. Занданшатар бид хоёр байсан. За бид олонхи болсон байхад цөөнх гэж хэллээ шүү. Энэ та нар зөрчлөө шүү. Яагаад энийг явуулах гээд байна гээд бид хэл ам болж байсан. Ийм процедур байгаа юм шүү.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.