Ж.Энхбаяр: Валютын ханшийг бид өөрсдөө хөөрөгдөөд байна
2009.10.06

Ж.Энхбаяр: Валютын ханшийг бид өөрсдөө хөөрөгдөөд байна

Сангийн яаманд нэг асуулт байна, Монголбанкинд хоёр асуулт байна. Өнөөдөр банкин дахь мөнгөн хадгаламжид баталгааenkhbayar_j_huralaand_02 гаргана гэдэг нь бид олон улсын Валютын сангаас тавьж байгаа шаардлагыг Монгол Улсын Засгийн газар хүлээж аваад хямралыг давах төлөвлөгөөнийхөө энэ хүрээний ажлыг олон улсын Валютын сантай уялдуулахаар болж байна гэж ойлгож болох уу? нэгд.

Хоёрдугаарт, Монголбанкнаас асуухад Монголын төр хадгаламж болон дансны үлдэгдэл бүгдэд нь баталгаа гаргалаа. Яах гэж баталгааг гаргаад байгаа юм бэ? зорилго нь юу юм бэ? Эргээд бодит эдийн засагт мөнгө шахах, аж ахуйн нэгжүүдэд, үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн эх үүсвэрийг бий болгох гэсэн
зорилгоор, итгэлийг бий болгох. Бид өнөөдрийг хүртэл авсанарга хэмжээ маань  өнөөдөр арилжааны банкууд маань жилийн 30 хүртэлх хувийн хадгаламж бүхий эх үүсвэр татчихаад үүнийгээ буцаагаад аж ахуйн нэгжүүдэд өгөхөөр яаж жилийн 30 хувийн зээлийн хүү авсан аж ахуйн нэгж өртөг үйлдвэрлээд ашиг олоод явах вэ. Тэгэхээр бидний энэ баталгаа гаргасан зорилго маань өөрөө хэрэгжихээ болж эхлээд байна, зорилго маань. Тэгээд эдийн засгийг эргэлтэнд оруулах гэдэг маань явахгүй болчихоод байна. Бүх юмыг төр даасан, хадгаламж даасан, одоо харилцах даасан. Арилжааны банкууд юу хийж байна вэ гэвэл өндөр хүү амлаад мөнгийг татан төвлөрүүлж байна.

Эргээд зээл гарахгүй байгаа нэг ийм л юм болчихоод байна. Дээрээс нь Монголбанкнаас дахиад аж ахуйн нэгжүүд Валютын зээл их хэмжээтэй авсан байгаа. Дотоодын зах зээлд зориулаад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд валютын зээл авсан. Буцаагаад валютын зээлээ арилжааны банкуудад өгөөд монгол төгрөгт хөрвүүлье, монгол төгрөгөөр төлье гэхэд төлүүлэхгүй гэж байгаа юм. Доллараар авсан бол хатуу доллараар төл гэж байгаа. Нэг ийм бодлогын зөрүү. Тэгэхээр бидний хүндрэлийн гол юм чинь валютын хомсдол шүү дээ. Гэтэл арилжааны банкууд чинь өөрөө зохиомлоор валютыг бий болгоод байгаа юм. Энэ өгсөн валютын зээлийг валютаар төл гээд. Валютын
эх үүсвэр, гаднаас орлого байхгүй. Тэгэхээр хар зах дээрээс ерөөсөө валютыг Монголын аж ахуйн нэгжүүд чинь зээлээ төлөхийн тулд хар захаас л долларыг өдөр болгон авч байна. Энэ чинь өөрөө ханшны зохиомол өсөлтийг бий болгоод байна шүү дээ. Энэ дээр Монголбанк маань бодлого гаргаад валютын чөлөөт хөвөөд байгаа ханшийг бодож, нэгэнт төр бүх баталгааг нь арилжааны банкуудыг дааж байгаа юм бол зээлийнхээ хүүг унагаа, хадгаламжийн хүүг унагаа, дээрээс нь валютын зээлүүдийг монгол төгрөгт хөрвүүл гэсэн ийм арга хэмжээнүүдийг авах бололцоо бий юу? Нэг юм ярьчихаад нөгөө гараараа бид өөрсдийгөө боогоод валютын ханшийг бид өөрсдөө хөөрөгдөөд байна. Энэ
баталгаа гаргасан бодлого чинь өөрөө валютын ханшийг хөөрөгдөх бодлого болчихоод байна. Баярлалаа.

Ж.Энхбаяр: Сая сайн ойлгосонгүй ээ, Пүрэвдорж дарга аа. Та бол хадгаламжийн хүү, харилцах дансны хүү өндөр байх нь зүйтэй гэж байгаа. Аж ахуйн нэгжүүд чинь тэр өндөр эх үүсвэрээр яаж үйл ажиллагаа явуулах болж байна вэ? Бид хэнийг хамгаалаад байгаа юм бэ? ер нь хямралаас яаж гарах гээд байгаа юм. Юм бүтээж байж, ажиллаж байж гарах ёстой. Тэр мөнгийг чинь авах эх үүсвэр хэрэгтэй, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид чинь тэр өндөр хүүтэй, эх үүсвэрээ бүрдсэн, бизнесийн эх үүсвэр өндөр болчихоод байгаа үнэтэй хүүгий чинь авч чадахгүй болчихоод байна шүү дээ. Дээрээс нь албадахгүй гэж байна, өнөөдөр валютынхаа зээлийг төлье, төгрөгөөр төлье гэхэддоллараар заавал төл гэж байгаа арилжааны банкуудыг яах юм бэ? 
доллар байхгүй, төлж чадахгүй тэгээд яах вэ? Хаанаас авах юм бэ? тэр аж ахуйн нэгжүүд чинь, хар захаас авна. Тэгэхээр энэ ханш чинь өсөлгүй яах юм бэ? Та үүнийг зөв зүйтэй бодлого гэж бодож байна уу
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.