Ж.Энхбаяр: Ламбаа сайдаа, төрөлхийн гажигтай хүүхдийн төрөлтийн тоо эрс өсч байгаагийн учир шалтгааныг тодруулсан уу?
2009.10.06

Ж.Энхбаяр: Ламбаа сайдаа, төрөлхийн гажигтай хүүхдийн төрөлтийн тоо эрс өсч байгаагийн учир шалтгааныг тодруулсан уу?

Их Хурлын даргад хандаж асуух гэж байна. Энэ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зорилт маань архиданenkhbayar_j_huralaand_01 согтуурахаас урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулна гэж байгаа юм. Сая бид зөөлнөөр архидан согтуурахыг дэмжсэн хууль хийчихээр энэ хуулийн зорилтыг яаж эргэж харах вэ гэдэг нэг асуулт байна, энэ зайлшгүй. Хоёрдугаарт, Ламбаа сайдад хэлэхэд, сая Өмнөговь аймагт явсан, ургаас гарч байгаа төрөлхийн гажигтай хүүхдийн төрөлтийн тоо эрс өсч байна, 100, 100 хувиар. Энэ дээр та нар мэдээлэл байна уу? очиж учир шалтгааныг тодруулсан зүйлүүд байна уу? Сая Өмнөговь аймагт Монгол даяар замбараагүй хэрэглэсэн мөнгөн ус, цианитын хордлогоос, үүний учир шалтгаанаар ийм төрөлтүүд бий болоод байна уу. Жилээс жилд эрс нэмэгдлээ. Зөвхөн оны эхний 4 сарын байдлаар ноднин жилийнхээсээ өнгөрсөн хоёр жилийнхээсээ нэг дахин даваадтийм төрөлхийн гажиг согогтой, бидний согог биш шүү дээ. Дотоод эрх зүй нь биеийнхээ гадна талд гарчихсан тэгж төрж байгаа хүүхэд байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.