Мэндчилгээ
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ
2014.10.31

Мэндчилгээ

Сая гаруй хүн амтай нийслэл хотынхоо 375 жилийн их түүхэнд нийслэлчүүд бид сөгдөн мэхийсэн гэрэлт сайхан өдөр өнөөдөр тохиож байна.

Их хотын маань хоймор болсон Чингэлтэй дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс нийслэлчүүддээ нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бидэнтэй байнга холбоотой ажиллаж, биднийг үргэлж дэмждэг нийслэлчүүд та бүхэндээ баярлалаа.
Ниислэл хэмээх их айлын эзэн болсон бидний хамтын үйлс үргэлж өөдөө, дээшээ байх болтугай.


             ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
                        ХУРЛЫН ДАРГА                Д.БАТ-ЭРДЭНЭ