Болохгүй бүтэхгүй гээд л байвал бахь байдгаараа үлдэх болно
Экобус J-800 загварын автобус
2014.11.05

Болохгүй бүтэхгүй гээд л байвал бахь байдгаараа үлдэх болно

 “Экобус” ХХК-ийн техникийн зураг, технологич инженер Б.Нямдэмбэрэлтэй ярилцлаа.

-Монгол улсад металл хийц, машинт үйлдвэрлэлийн шинэ салбарыг хөгжүүлэх боломж, зайлшгүй шаардлага байгаа юу?

Монгол улс ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний үр дүнд манай эдийн засаг 20 дахин томорсон тухай судалгаа байдаг. Социализмын үед манай улсад 30,000 автомашин байсан бол өнөөдөр энэ тоо 650,000 болтлоо өссөн нь эдийн засгийн тэлэлтийн тод жишээ юм.

Манай улсын хөгжлийн цоо шинэ гарц болох металл хийц, машинт үйлдвэрлэлийн салбар үүсэн бий болох, зах зээлийн багтаамж, мөнгөн урсгал нь 650,000 машин дотор байна. Тэгээд ч ажлын байр олноор бий болгох, импорт орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг саармагжуулах гээд олон шаардлага байгааг монголчууд бид бүх шатандаа ойлгож мэдрэх ёстой юм л даа.

-Залуу инженер хүний хувьд шинэ салбарт ажил амьдралын гараагаа эхэлсэн түүхээсээ ярихгүй юу?

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монголчууд анх удаа JЕА- 800 маркийн троллейбус үйлдвэрлэж гаргах үед, дунд сургуульд сурч байсан бидний үеийнхэн баярлан, урамшиж олон залуус машин үйлдвэрлэлийн инженер мэргэжил эзэмших зориг тэмүүлэлтэй болсон.

ШУТИС-Механик инженерийн сургуульд суралцаж байхдаа Робокон тэмцээнд жил бүр оролцож шагналт байруудад шалгарч байсан ба 3-р курсээс эхлэн Цахилгаан Тээвэр Компанийн захирал асан Д.Жаргалсайханы онол практикийг хослуулан суралцаж автомашин хийх мөрөөдөл минь бага багаар бодитоор биелэж эхэлсэн.

Автобусны дотор тал

Монгол улсын зөвлөх инженер Д.Жаргалсайхан, А.Цэцэгмаа нарын удирдлаган дор JЕА-800 маркийн троллей- бус, Дуобус, Монбусны техникийн зураг гаргах, ачааллын тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн картууд бий болгох, тэдгээрийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг бидний 10 инженерүүд шаргуу гүйцэтгэж байсан.

Төмөрлөг Машин Үйлдвэрлэлийн Үндэсний холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран Зураг төсөл, Үйлдвэрлэлийн автоматжуулсан систем буюу AutoCAD, Solidworks, Inventor программууд дээр техникийн зураг, ачааллын тооцоолол хийх олимпиадыг Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байсан байсан нь бидний хичээл зүтгэлээс гадна, ажиллахын хажуугаар давтан сургах, гадны ижил төстэй үйлдвэр компаниудад дадлага хийх боломжийг олгосон манай удирдлагуудын зөв шийдвэрийн үр дүн байсан л даа.

-Өнөөдөр танай Экобус ХХКомпани дээр J-800Т загварын автобус үйлдвэрлэх ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

-Цахилгаан тээвэр компани дээр эхэлсэн автомашин үйлдвэрлэлийн ажlыг зогсоох шийдвэр гарч бидний инженерүүд цаашид яахаа мэдэхгүй байхад Номин Холдинг группын ерөнхийлөгч Ш.Баярсайхан гар сунгаж бидний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх боломж олгосонд бид их талархаж байгаа.

Цаашдаа шинэ технологи эзэмших нэвтрүүлэх сонирхолтой манай инженерүүдийн баг Евро-4 стандартын дизель хөдөлгүүртэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлж болохуйц 20 ширхэг автобусыг үйлдвэрлээд байна.

Нийтийн тээврийг экологчуулах тухай Автотээврийн тухай хуулийн 9.4-д заасны дагуу хорт утааг багасгах, CRDI Common Rail Direct injection асаалтын систем бүхий, утааны азотын давхар ислийг задлагч SCR Selective Catalytic Reduction төхөөрөмж бүхий хөдөлгүүртэй, хийн нум бүхий хөдөлгүүртэй, хийн нум бүхий портал тэнхлэгтэй автобусыг үйлдвэрлээд байна.

-Танай хамт олныг дэмжиж ажиллана гэдгээ МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар амлаж байсан. Бизнесийн хувьд эрсдэлтэй шинэ салбарыг дэмжих талаар ямар бодитой дэмжлэг үзүүлсэн бэ?

Арилжааны банкны өндөр хүүтэй зээл авч, шинэ технологийн автобус үйлдвэрлэх төслийг санхүүжүүлж байгаа манай компанийн үйл ажиллагаанд үнэхээр бодитой хувь нэмэр яг одоо л хэрэгтэй байна.

Уг нь Монгол улсын гарал үүсэлтэй, Монгол улсад нэмүү өртөг шингээж буй бүтээгдэхүүнийг патентийн хууль, тендерийн хуулийн дагуу, төр шууд худалдаж авах боломжтой ч, нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг заавал тендер зарлаж хийнэ гэсний дагуу Нийслэлийн Худалдан Авалтын газраас зарласан тендерт 8 компанийн хамт оролцон, санал болгосон үнээрээ манайх 1-р байранд орчихоод байна.

Автобусны үнэ, улсдаа үлдээж буй нэмүү өртөг, шинэ технологи гэдэг 3 үндсэн үзүүлэлтээр 1-р байранд орчихоод байхад манай компанитай гэрээ байгуулахгүй удаж байгаад гайхаж байна.

МУ-ын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Нийслэл хотын дарга нар ажилтай орлоготой Монгол хүн, бүтээлч Монгол хүн бий болгоно гэсэн амлалтандаа хүрч, биднийг дэмжих байх гээд итгээд хүлээж байна.

-20 тэрбум төгрөгний энэ том тендерт Монгол инженерүүд, Монголчууд ялжээ. Яагаад гэрээ байгуулахгүй байгаа талаар асууж байгаа юу?

Монголчууд бидний хөлс хүч, зориг тэмүүллээр бүтсэн 3-800Т автобусыг үнэтэй байна гээд толгой эргүүлэх ажлыг хийгээд байсан. Харин энэ тендерийн үр дүнд бусдаас хямд байгаа гэдэг нь баталгаажлаа. Манай инженерүүд 1960-аад оны технологитой автобуснуудыг магадгүй 60-70 мянган долларт үйлдвэрлэж чадна.

Гаднаас импортлан авдаг автобусны гааль, НӨАТ-ыг тэглэж,  харин үнДэсний үйлдвэрлэл дээрээ өндөр татвар тавиад байгаа эх оронч бус хууль дүрмээ өөрчлөх байх гэдэгт итгэж байна. Тендерт ялаад байхад, татвар төлөгчдийг тэр их мөнгөөр гадаад улс орнуудын ажилчдад хөрөнгө оруулалт хийхээр тэмүүлээд байгаа дарга нарыг үнэндээ» ойлгохгүй байна.

Үнэхээр харамсалтай. Уг нь бидэнд ажлын байр бий болгож бидний татварын мөнгийнг Монголчуудад өгөөжтэй зарцуул гэж сонгуульд саналаа өгч дэмжсэн шүү дээ. Аль эсвэл тэр Солонгос ажилчид манай дарга нарыг сонгосон юм уу.

Бидний залуу инженерүүд, бидний араас энэ мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй оюутан дүү нарын хамт ажлын байраа хадгалахын тулд зохион байгуулалттай, байж хийж байгаа зүйлдээ тууштай байг болно.

Монголчууд бид мэдэхгүйчадахгүй, болохгүй, бүтэхгүй гээд байвал юуг ч хийж чадахгүй, урагш хөгжихгүй? бахь байдгаараа л үлдэх болно шүү дээ. Бидний бий болгосон тээврийн салбарын хөгжлийн энэ замаар олон монголчууд ажиллаж амьдарна гэдэгт итгэж байна.

Өнөөдөр нэг суманд 50-20 (1 дэлгүүр, лангуу байна. Зах зээлийн нийгэм хурдан ашиг олдог нь зөвхөн худалдаа гэсэн энэ ойлголтыг өөрчлөх үйлсэд хүчин зүтгэж байгаадаа баяртай байдаг. „

Сэтгэж, үйлдвэрлэж, баялаг бүтээж амьдрах Шинэ Монголчуудыг сэрээх замаар доллар гэдэг хар мангасыг, доош нь дарж, монголынхоо брендийг дэлхийн дэвжээнд гайхуулахын төлөөх бидний үйлс бүтэх болно