С.Ганбаатар гишүүнээс бусад нь хаачсан бэ?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Байнгын хорооны хурлыг хүлээж буй нь
2014.11.06

С.Ганбаатар гишүүнээс бусад нь хаачсан бэ?

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр 14.00 цагаас “Б” танхимд хуралдахаар тов зарласан.

Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон.

Гэвч хуралдаан цагтаа эхлээгүйгээр барахгүй 14,3 хувийн ирцтэйгээр бие даагч С.Ганбаатар гишүүн танхимд ганцаараа сууж байгаа нь нь энэ. Тэрбээр энэ бүхнийг хүлээцтэйгээр харж байгаа ч “Төрийн ажлыг гацааж болохгүй.

Даан ч дээ. Энэ ажлыг сайн хийнэ гэж яаж их амлаж, хүсэж, гуйж гарч ирлээ. Нэг ч өдөр мартаж болохгүй . 40 миниуд хүлээж байна. Одоогоор” хэмээн цахим хуудаснаа илэрхийлээд амжлаа.