Г.Шийлэгдамба: АН санал тавибал Н.Энхбаяр даргатай холбогдоно
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.11.12

Г.Шийлэгдамба: АН санал тавибал Н.Энхбаяр даргатай холбогдоно

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн гишүүдээ намаасаа хөөх талаар ярилцаж эхэлсэн. Мөн танай нам Засгийн газрын эсрэг санал өгсөн Л.Цог гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

Үнэн. Л.Цог гишүүнтэй холбоотой асуудлыг ярих нь ярьсан. Гэхдээ намаасаа хөөсөн гэдэг мэдээлэл бол ташаа. Бид намынхаа дүрмийн хүрээнд өөртэй нь байгуулсан хариуцлага, ёс зүйн гэрээнийдагуу ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг хөндөж ярьсан. Тодорхой шийдвэр гаргаагуй. Хариуцлага тооцох тухай асуудал нээлттэй үлдсэн. Өөртэй нь уулзаж ярилцах шаардлагатай байгаа.

-Л.Цог гишүүний асуудлыг ямар төвшинд хэлэлцсэн гэсэн үг вэ?

Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцсэн.

Танай намын дүрэмд хариуцлага тооцох тухай ямар заалт байдаг юм бэ?

МАХН гишүүдтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээг байгуулахдаа нэлээд хэдэн зарчмыг тохирсон байдаг юм. Тухайлбал, цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх, намын нэрээр хашиж байгаа сонгуульт албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг олон хариуцлагын тогтолцоо бий. Өнөөдрийн байдлаар энэ бүхнээс нэгийг нь ч Л.Цог гишүүнд ногдуулаагүй байгаа.

-Тэгэхээр энэ асуудлыг дахиж ярина гэсэн үг үү?

Өөртэй нь уулзах шаардлагатай байгаа. Мөн Засгийн газар шинээр байгуулагдах нөхцөл байдлыг харж байгаад энэ асуудлыг эргэж ярина. Сая бол ганцхан Л.Цог гишүүн ч биш дахин ийм нөхцөл байдал үүсвэл ямар хариуцлага тооцох вэ гэдэг зарчим ярьсан юм.

-АН Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаар танай намтай байгуулсан гэрээгээ хүчингүй болгосон. Энэ шийдвэрээ албан ёсоор танай намд мэдэгдсэн үү?

Энэ гэрээг хүчингүй болгоод байх шаардлагагүй байсан. Яагаад гэвэл, анхнаасаа мөрдөгдөж эхлээгүй гэрээ. Гэрээнд гарын үсэг зурсны дараа хоёр намын дарга хамтдаа мэдэгдэл хийж “Энэ гэрээнд эргэж харах асуудал байна. Ажлын хэсэг гаргаж гэрээнийхээ зарим заалтыг өөрчильө. Үүнийхээ дараа гэрээгээ албан ёсоор баталгаажуулъя” гээд хэлсэн шүү дээ.

 Ер нь намууд хоорондоо байгуулах гэрээ бол нээлттэй асуудал.

Тэгэхээр хүчин төгөлдөр болж үйлчилж эхлээгүй гэрээг хүчингүй болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Харин АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Н.Алтанхуягт уг гэрээнд гарын үсэг зурах эрх олгосныг хүчингүй болгосон гэж ойлгосон.

Өөрөөр хэлбэл, гэрээ биш Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болголоо гэж ойлгож байгаа. Энэ чинь хоёр өөр асуудал. Ер нь намууд хоорондоо байгуулах гэрээ бол нээлттэй асуудал.

Аль ч нам хоорондоо хэдийд ч улс төрд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад гэрээ байгуулж болно. АН-ынхан гэрээ байгуулсан нь буруу биш. Харин хэлбэр нь буруу гэсэн ойлголтыг төрүүлж байна. Нөгөөтэйгшүүр энэ гэрээний доторхи агуулгыг төдийлөн гаргаж ярихгүй байгаа. Энэ гэрээ АН-д маш их ашигтай гэрээ байсан. АН МАХН-тай тэртэй тэргүй гэрээтэй ажиллаж байсан.

Улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхэд энэ гэрээнд заасан заалтууд их ач холбогдолтой байсан. Тухайлбал ашигт малтмалын олборлолтоос ард түмэнд хүртээх ашгийн тухай сонгуулийг булхайгүй шударга явуулах, Сонгуулийн хууль боло Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ээрэг олон асуудлыг гэрээнд заасан байсан.

Энэ бүхнийг хэрэгжүүлээд явсан бол улс орны өмнө тулгамдсан олон асуудал шийдэгдэх байсан Гэхдээ энэ гэрээг цаашдаа дахин авч хэлэлцэх боломж гарна гэж үзэж байгаа.

-АН танай эвслийг дараагийн Засгийн газарт урьвал хүлээн авах уу?

Бидэнд байгаа мэдээллээр АН ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг УИХ-д суудалтай нам, эвсэлтэй ярилцаж байр суурийг нь сонсох юм билээ. Одоогийн байдлаар “Шударга ёс эвслийг энэ уулзалтад уриагүй байна.

-“Шударга 6с” эвслийг Засгийн газарт урьсан тохиолдолд танай намын дарга Монголд ирж хэлэлцээрт оролцох уу?

Н.Энхбаяр дарга “Шударга ёс" эвслийн тэргүүн шүү дээ. Энэ утгаараа өөрийнхөө байр суурийг илэрхийлж таарна.