Х.Тэмүүжин: Засгийн газар байгуулагдахаас өмнө зарчмаа ярьсан нь дээр
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.11.13

Х.Тэмүүжин: Засгийн газар байгуулагдахаас өмнө зарчмаа ярьсан нь дээр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулсан. Бүлгийн хуралдаанд оролцсон 28 хүн 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон. 

Энэ үеэр Х.Тэмүүжин гишүүн хуралдааныг хаяж гарсан билээ. Тэрбээр бүлгийн хуралдаан дээр “Амаржаргал гэдэг хувь хүнийхээ хувьд танд Засгийн газар толгойлох, эдийн засгийн хямралтай энэ нөхцөл байдлыг давах чадвар байгаа гэдэгт би итгэж байна.

Гэвч Х.Тэмүүжин гэдэг хувь хүний хувьд намаа нулимаад, засгаа унагаагаад явсан хүмүүс намын нэрээр засаг толгойлох нь зөв зарчим биш гэж би үзэж байна. Ардчилсан нам энэ албан тушаалын төлөө бие биенээ барьдаг чөтгөрийн тойргоосоо гарах ёстой гэж би боддог. Тиймээс таны асуудал дээр санал өгч чадахгүй" хэмээсэн байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ талаар өөрөө жиргэжээ. Тэрбээр, албан ёсны твиттер хуудаснаа “Засгийн газар байгуулагдахаас өмнө зарчмаа ярьж шүүмжээ хэлсэн нь дээр. Засгийн газар байгуулагдсаны дараа гомдогсод зөндөө шүүмжилнэ” хэмээн өөрийн шүүмжилсэн, татгалзсан шалтгаанаа хэлсэн байна.