УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.14

Ц.Даваасүрэн: Хэмнэлтийн горимоор ажиллаж эхлэхэд бүтэц нилээн цомхон болно

2015 оны төсвийн тухай хууль болон дагалдах  хуулиудын төслүүдийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэлээ.

Энэ үеэр хэд хэдэн шийдлүүдийг гаргасан юм. Төсвийн байгууллагууд дэд дарга, орлогч, зөвлөлийн орон тоог цөөлөхөөр болжээ. Ингэхийн тулд одоогийн төрийн байгууллагыг 300 гаруй хүнээр цомхотгож урсгал зардлыг бууруулах аж.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Зарим байгууллагуудын хувьд орон тоо нилээн буурч байгаа. Тухайлбал орлогч, дэд дарга, зөвлөхүүдийн орон тоог хасахаар болсон. Хэмнэлтийн горимоор ажиллана гэдгийг шийдэж өгч байгаа учраас бүтэц нилээн цомхон болно. Ирэх оны эхний хагас жилд багтаан хэмнэлтийн горимд шилжих байгууллагуудын бүтцийг эргэн нягтлах энэ талаар 2015 оны төсвийн хэрэгжилтийг хангах тогтоолд зааж өгнө” гэлээ.

Ирэх оны төсвийн тухай хуулийг хугацаандаа батлахаар УИХ хуралдаж байна.

                                   - Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү