MАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.12.02
Г.Шийлэгдамба: Бид өмнөх квотоо хадгалж үлдэх санал тавьсан
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламент дахь улс төрийнхүчнүүдэд Засгийн газарт хамтрах тухай санал илгээсэн. “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МАХН Засгийн газарт хамтрах шийдвэрээ өчигдөр гаргалаа. Тус бүлэг өмнөх Засгийн газарт Шадар сайд, Сангийн яам, Эрүүл мэндийн яам гэсэн гурван салбар хариуцаж байсан юм. Засгийн газарт хамтрах асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодрууллаа.
-МАХН-ын Засгийн газарт хамтрахдаа хэдэн салбар хариуцах бол?
МАХН өчигдөр хуралдаж, Засгийн газарт хамтрах тухай шийдвэрээ гаргалаа. Өнөөдөр Ажлын хэсгүүд дахин зөвшилцөнө. Энэ үеэр яамдын асуудал хөндөгдөх байх.
-Танай намын хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
Бид өмнөх квотоо хадгалж үлдэх саналаа илэрхийлсэн.
-Засгийн газартай хамтрахад өмнөх гэрээнд өөрчлөлт оруулна гэж байсан. Ямар өөрчлөлт оруулж байгаа бол?
Өмнөх Засгийн газар АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл дэх МАХН, МҮАН гэсэн дөрвөн субьект байсан. Одоо үүнд өөрчлөлт орж, МАН нэмэгдэж байгаа. Тиймээс хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт орж байгаа юм.
-МАХН АН-тай олон жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болсон. Хоёр намын хороонд байгуулсан гэрээний талаар АН-ын шинэ даргатай ярилцсан болов уу?
АН-ын даргатай энэ талаар яриагүй. Гэрээ байгуулагдсан гэсэн яриа гадуур явж байгаа.
-Шинэ Засгийн газарт хамтрахдаа сайдуудаа хэрхэн томилох бол?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа байгуулахдаа аль болох “дан дээл”-тэй сайд томилох бодлого барина гэсэн.