МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.12.08

Х.Амгаланбаатар: Хүмүүсийн бодит худалдан авах чадвар буурсан

Эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай уялдуулж цалинг нэмэгдүүлвэл 60 орчим хувиар нэмэх шаардлагатай аж.

Харин ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор төсөвт 500 тэрбум төгрөгийг суулгасан. Ингэснээр цалин тэтгэврийг 12 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой болно гэсэн тооцоо гарчээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Улсын төсөвт 500 тэрбумыг суулгасан. Гэхдээ энэ мөнгөөр цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж тооцвол 12 хувиар л нэмэгдүүлэх эх үүсвэр бий болох юм. Тиймээс өнгөрсөн оны нэмэгдлийг гүйцэхгүй гэсэн үг. Бодит худалдан авах чадвар буурсан байгаа учраас нэмэгдэл болж харагдахгүй. Гэхдээ улсын төсвийн тодотгол яригдах үед уг асуудлыг дахин авч хэлэлцэнэ гэж хүлээж байна” гэлээ.

 Мөн МҮЭХ–оос хувийн хэвшлийнхний хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэхэд төрийн зүгээс татварын бодлогоор дэмжих шаардлагатайг сануулж байгаа аж.

                          Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү