Ерөнхий боловсролын сургуулиуд аваргаа шалгарууллаа
ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ
2014.12.09

Ерөнхий боловсролын сургуулиуд аваргаа шалгарууллаа

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 12 дугаар сарын 06, 07-ны өдөр Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд эрэгтэй 12 баг, эмэгтэй 12  багын нийт 192 тамирчин оролцлоо. Тэмцээний нээлтэд хүндэт зочдоор ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Монголын Ардчилсан Социалист Хөдөлгөөний гишүүн Э.Ганболд, Шинэ дэвшилт Холбооны гүйцэтгэх захирал Н.Цэнгэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, Сүхбаатар дүүргийн Залуучуудын Холбооны тэргүүн Г.Бат-Отгон, МоАХ-ын гишүүн, дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга М.Алтангэрэл нар оролцлоо.

Тэмцээнийг нээж ИТХ-ын дарга тэмцээнд оролцогчдод сурлага хөдөлмөр, ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Мөн тэмцээнд оролцогч сургуулиудад тэмцээнийг зохион байгуулагчдийн зүгээс дурсгалын бэлэг болгож гар болон сагсны бөмбөг гардуулж өглөө.

Тус тэмцээнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Залуучуудын Холбоо, Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн багуудыг танилцуулбал:

Эрэгтэй

1-р байр А.Мөнхцэцэг дасгалжуулагчтай 1 дүгээр сургууль

2-р байр Ю.Бүрэнтэгш дасгалжуулагчтай 11 дүгээр сургууль

3-р байр Т.Нямсүрэн дасгалжуулагчтай Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль

Эмэгтэй 

1-р байр А.Мөнхцэцэг дасгалжуулагчтай 1 дүгээр сургууль

2-р байр Ж.Цогтсайхан дасгалжуулагчтай 45 дугаар сургууль

3-р байр Б.Дэлэг дасгалжуулагчтай 3 дугаар сургуулиуд шалгарч медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.