Исламын бүлэглэл хилэнц хорхойгоор бөмбөг хийж байна
Хилэнц хорхой
2014.12.17

Исламын бүлэглэл хилэнц хорхойгоор бөмбөг хийж байна

Ирак дахь Исламын зэвсэгт бүлэглэл нутгийн оршин суугчдыг айлгаж сүрдүүлэхийн тулд амьд хилэнц хорхойгоор дүүргэсэн контейнеруудыг дэлбэлэх болжээ. Энэ тухай The Daily Mirror мэдээллээ.

Иракийн зэвсэгт хүчинд зөвлөхөөр ажилладаг Английн цэргийн шинжээч Хэмиш де Бреттон-Гордоны ярьснаар зэвсэгт бүлэглэлийнхэн Иракийн Умард  мужуудыг эзлэхийг зорьж буй аж. Тэд хот, тосгодод хилэнц хорхойгоор “цэнэглэсэн” контейнеруудыг дэлбэлснээр шавьжнууд тал бүрт гүйлдэж хүмүүсийг хазаж эмх замбараагүй байдал үүсгэдэг байна.

“Хилэнц хорхойнууд маш амь бөхтэй, дэлбэрэлтээр хэдэн км-т шидэгдсэн ч маш хурдан сэргэж явж эхэлдэг” гэж де Бреттон-Гордон ярьжээ. Хазуулсан хүний тоо их биш ч гэсэн сэтгэл зүйд нөлөөлөх чадал нь маш их.

“Исламын улс” бүлэглэл нь 2014 оны зун Сири, Иракийн эзлэгдсэн газар нутаг дээр Халифатын улсыг байгуулахаа зарласан билээ.