АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болох магадлал өндөр байна
УИХ-ын гишүүн, МҮДН фракцийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2014.12.17

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болох магадлал өндөр байна

АН-ын Гүйцэтгэх зөвлөл энэ цаг үед хуралдаж байгаа билээ. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Шийдлийн Засгийн газарт ажиллах дэд сайдууд болон АН-ын бүлгийн даргын томилгоог хийх юм.

Учир нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар ажиллахаар болж бүлгийн даргын ажлаа хүлээлгэн өгсөн учраас дараагийн хүн нь хэн байх вэ гэдэг асуудал сөхөгдөж байгаа юм. 
Намын бүлэг дээрээ уг асуудлыг хэлэлцэх байсан зарим гишүүд нь Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ёстой гэсэн учраас уг асуудлыг хэлэлцэж эхлээд байна. 
Эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн, МҮДН фракцийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар магадлал өндөр байгаа аж. Гэхдээ санал эцэслэгдээгүй гэдгийг хэлж байгаа юм. 
АН-ын бүлгийн даргын албан тушаал нь МҮДН фракцийн албан тушаал учраас МҮДН суудлаа хамгаалж үлдэхээр шийджээ. Ерөнхий сайд нь “Алтангадас”, Намын дарга нь “Шонхор” фракци, Ерөнхий нарийн бичгийн даргын суудал МоАХ фракцийнх учраас намын бүлгийн даргын суудал МҮДН-д оногдохоос өөр аргагүй юм.