УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.12.19

Г.Батхүү: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зарим заалтууд хэрэгжихгүй байна

Хууль зүйн болон практик шаардлагыг үндэслэн мөн гадны  улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү “Хуулийг ард түмэнд эргэн сурталчлах, иргэд өөрсдөө хуулиа мэдэх байдал дутагдалтай байгаагаас болоод зарим заалтууд хэрэгжихгүй байна. Мөн энэ чиглэлээр байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинээр баталжээ. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон боловч үзэл санаа, агуулга хамрах хүрээ нь олон улсын гэрээ болон зарим хууль тогтоомжтой нийцэхээргүй болж хуучирсан байна. Тиймээс хуулийн үзэл баримтлал агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид ажиллаж байгаа аж.