Амлалт биелж, алслагдсан хороод замтай боллоо
УИХ-ын гишүүн Л.Болд
2014.11.07

Амлалт биелж, алслагдсан хороод замтай боллоо

Хан-Уул дүүргийн алслагдсан хороод Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинатын оршин суугчдын олон жилээр хүлээсэн автозамын асуудал бүрэн шийдэгдэж, тус тойргоос сонгогдсон АН-ын гишүүдийн амлалт биеллээ.

Дээрх алслагдсан хороодын оршин суугчдыг нийслэлтэй холбодог дэд бүтэц тааруу, автозам нь хүнд даацын машины улмаас эвдэрч гэмтсэн байдалтай олон жил болсон юм. Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүдэд тойргийн иргэдээс хүсэлт, шаардлага болгосоор ирсэн алслагдсан хороодод автозам тавих, сайжруулах асуудал өнөөдөр бүрэн шийдэгдэж, өнгөрсөн хугацаанд нийт 22,5 км замыг тавьжээ.

Өнөөдөр авто зам хүлээн авах ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар иргэдийн хамт оролцож, энэ үеэрээ Өлзийт, Биокомбинат, Шувуунфабрикийн оршин суугчидтай уулзалт хийн санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр иргэд нийслэлтэй холбогдсон авто зам шинэчлэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Ардчилсан намын зүгээс дэвшүүлсэн 2012 оны сонгуулийн амлалт ийн биелсэнд гишүүдэд талархлаа илэрхийлж байлаа.

undefined

Дээрх алслагдсан хороодын авто замын шинэчлэлийн ажилд нийслэлийн төсөв болон бусад эх үүсвэрээс 15 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн гэж ярьж байх үед иргэд төдийлөн итгэлгүй байснаас ч нуусангүй. Харин өнөөдөр авто засмтай болж байгаадаа үнэхээр сэтгэл хангуулан байлаа.