Дэлхийд авто тээврийн ослоор жилд 1.3 сая хүн амь насаа алддаг
Дэлхий авто тээврийн ослоор жилд 1.3 сая хүн амь насаа алддаг
Авто радио 96.6 ФМ-ын “Зам тээврэийн осол зөрчлөөс сэргийлье” нэвтрүүгийг хүргэж байна.Манай энэ удаагийн дугаарт Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Мөнхбаяр болон Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Жаргалсайхан нар оролцлоо.
Тус нэвтрүүлэгт оролцсон Д.Цэвээнжав хэлэхдээ “Зам тээврийн осол гэдэг зүйл аль ч улс оронд гардаг. Зам тээврийн ослын улмаас жил тутам манай гариг дээр 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн тахир дутуу болдог гэсэн судалгааны тоо байдаг. Мөн манай улсын хэмжээнд ч гэсэн сүүлийн 15 жилийн байдлаар авч үзвэл 5041 хүн амь насаа алдаж, 11 мянган хүн тахир дутуу болсон статистик тоо баримт байгаа юм.
2013 оны байдлаар авч үзвэл улсын хэмжээнд 423 хүн нас барж 1280 хүн тахир дутуу болсон гэсэн тоо гарч ирж байгаа. Нийт ослын 97 хувь нь жолоочийн хариуцлагаас болсон байдаг. Тиймээс энэ хуулийг бусдад танин мэдүүлэхийн тулд энэ нэвтрүүлгийг явуулж байна” гэж хэллээ.
Нэвтрүүлгийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү