Жолоочийн хариуцлагыг даатгах нь маш чухал
“Жолоочын даатгалын тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр Авто радио 96.6 фм-д өгсөн Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавын ярилцлагыг хүргэж байна.
-Аливаа хуулиар нийгмийн харилцаа зохицуулагддаг байгаа. Тиймээс жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг батлан гаргах шалтгаан чухам юу байсан бэ ?
УИХ-аас 2011 оны 10 сарын 6 ны өдөр энэ хуулийг батлан гаргасан байдаг. Жолоочийн даатгалын тухай хууль нь жолоочийн хариуцлагыг даатгаж байгаа хэрэг юм. Ийм хууль зөвхөн манай улсад батлагдаж байгаа зүйл биш. Ер нь дэлхийн улс оронд жолоочын хариуцлагыг даатгасан хуулийг мөрдөөд зарим улсад 100 гаруй жил, нөгөөд нь 60 орчим жил гэх мэтээр батлагдаад хэрэгжиж байна. Харин манай улс бол хамгийн залууд нь тооцогдоно.
Хуулийг гаргах болсон шалтгаан хувь хүний үнэн зөвийг хариуцдаг байх асуудал юм. Монгол улс жолоочийн даатгалын тухай хуулийг батлан гаргахдаа хуучин ЗХУ-ын туршлага, тэдний мөрдөж байгаа хуулийг анхааралтай судалж үзсэн байдаг. ОХУ тус хуулийг батлан гаргахдаа Герман улсын хуулийг нилээд судалж байж гаргасан байдаг.
Монгол улсын хувьд Япон, Хятад, Солонгос улсын туршлагыг нягтлан авч судалсан байдаг. Энэ хуулийг батлах үед монгол улсад зам тээврийн ослын дуудлага 368885-д хүрээд байсан. Үүнээс осол гэж бүртгэгдсэн нь 21302 байсан. Үүний улмаас 362 гаруй хүн нас барж, 1091 хүн тахир дутуу болж амьдралаараа хохирсон байдаг.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү