Удам дамжсан инженерүүдтэй уулзлаа
Монголын авто замчдын холбоо
2014.11.06

Удам дамжсан инженерүүдтэй уулзлаа

Авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Монголын Авто замын инженерүүдийн нийгэмлэг, Монголын Авто замчин залуучуудын  холбоо хамтран зохион байгуулсан “УДАМ ДАМЖСАН ИНЖЕНЕРҮҮД” чуулга уулзалт 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Чингис хаан” зочид буудлын “Тэмүүжин” зоогийн газарт  боллоо.

 Чуулга уулзалтанд авто замын салбарын ахмад инженерүүд, тэдний мэргэжлийг өвлөн эзэмшиж энэ салбарт ажиллаж байгаа үр хүүхдүүдийн хамт нийт 100 гаруй инженер оролцлоо. Мөн салбарын баатар, гавъяатууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцсон юм.

Анх удаа зохион байгуулагдсан энэ чуулга уулзалт салбарын баатар, гавъяатууд болон ахмад инженерүүд, тэдний гэр бүлийнхэн өөрсдийн дурсамжаа хуваалцаж, сэтгэгдлээ илэрхийлсэн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн болж өнгөрлөө.