УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.12.30

Х.Болорчулуун: Байгалийн баялгийнхаа багахан хувийг эзэмшвэл хямралаас гарах боломжгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулчихаар ой устай газар шууд ашиглалт явуулах боломжтой боллоо гэсэн үг үү ?

Нэг хэсэг Монголчууд голоосоо уухаас эмээдэг болсон байсан. Гацууртын ордыг стратегийн ордод оруулвал энэ орд урт нэртэй хуульд хамаарагдахгүй гэсэн үг. Энэ нь байгалийн үзэсгэлэнт газар ч гэсэн ашиглах боломжийг нээж байгаа юм. 20 хувийг нь төр эзэмшинэ гэсэн. Эцсийн дүнд төр эзэмшинэ гэж байгаад компаниуд зардлаа өсгөөд төрд оногдох хувь нь бага болчихдог. Бид байгалийн нөөц ашиглах роялтийг сайн авах ёстой. Эзэмших нэрийн дор байгалийн баялгийнхаа багахан хувийг эзэмшвэл хямралаас гарах боломжгүй.

-Гацууртын ордын 20 хувийг төр авна гэх юм бол худалдаж ав гэсэн болзол тавьж байгаа гэсэн. Монголд ийм хэмжээний боломж байгаа юм уу ?

Эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа. 34 хувиа Монголын төр эзэмшинэ гэвэл бид илүү мөнгө нэхнэ. Харин 20 хувийг эзэмшихээр болвол бага мөнгө нэхнэ ийм байдлаар хандаж байгаа гэсэн яриа бий. Ер нь өөрөө өөрийнхөө баялгийг худалдаж авах шиг гутамшиг байхгүй.

-Алтны роялт хоёр дахин багассан энэ үед Монголын төсөвт хэр нэмэр болох вэ, ашигтай байж чадах уу ?

                      - Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү