2025.06.09

М.Нарантуяа-Нара: Шинэ Ерөнхий сайдаас баялгийн шударга бус хуваарилалт хийсэн үе үеийн улс төрчдөд хариуцлага тооцох талаар нэхэл хатуутай шаардаж ажиллана

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд томилогдох гээд дуншиж байна. Энэ эгзэгтэй цаг мөчид УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, дараагийн Ерөнхий Сайд хэн байх вэ гэдэг дээр олон хүмүүсийн нэр жиг жуг хийлдэж зарим нь сошиалаар гөвүүлж эцэстээ олон ч хүн нэрээ татсан шиг. Тэгвэл алдарт МАН өнөөдөр хурлаа хийж тэрхүү хурлаараа дараагийн Ерөнхий Сайдад тохирох хүн бол Г.Занданшатар мөн гэж 100% санал нийлсэн гэнэ! Мэдээж шинэ засгийн шуумаар салбарын сайд болохоор горилогчид болзол хангасан хүнээ ам уралдан магталцаж байгаагаас үзэхэд нарийн юм бий биз!

Миний хувьд шинэ Ерөнхий Сайд хэнбугай нь ч болсон хамаагүй түүнээс Стратегийн Орд Баялгийн шударга бус тэгш хүртээмжгүй хуваарилалт, түүнийг хийсэн үе үеийн улс төрчдөд хариуцлага тооцох тухай, мөн түүнээс үүдэлтэй нийгмийн бүхий л гажуудал тэр дундаа баян ядуугийн ялгааг арилгах тал дээр нэхэл хатуутай шаардаж ажиллах болно!

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа