2015.01.13

Г.Баярсайхан: Эдийн засгийн хямралаас гадна улстөрийн хямрал байгаа

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

Ерөнхийлөгчийн УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг хувь гишүүнийхээ хувьд хэрхэн хүлээн авсан бэ ?

Мэдээж Ерөнхийлөгчийн хэлсэн үг өнгөрсөн жилийн ажил, одоогийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөрийн дүгнэлт болон цаашид хэрхэх талаар байр сууриа илэрхийлсэн. Миний хувьд эдгээр асуудлыг шийдэх гарцыг хэлсэн болов уу гэж бодож байна.

Гэхдээ хамгийн гол асуудал УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлага байгаа юм. Эдийн засгийн хямрал болон үүнтэй уялдаад улс төрийн хямрал байгаа юм. Магадгүй нам, эвсэл нэгдээд явж байна гэдэг нь гайгүй харагдаж байгаа боловч тийм биш.

Миний хувьд бол улс төрийн хариуцлага байхгүй бол улс төрийн хямрал бол үргэлж сүүдэр шиг дагадаг гэж бий боддог. Үүний дараагаар улс төрийн нам шийдвэр гаргачихаад түүндээ хариуцлагагүй ханддаг нь үүнд ч бас хамаарна. 

 Харин үүнийг хэрхэн ард түмэнд ил болгох талаар Ерөнхийлөгч чухал үгийг хэлсэн. Энэ нь шилэн дансны хууль. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан уг хууль өнөөдөр яах аргагүй хэрэгтэй зүйл юм.

Иргэдийн хувьд шилэн дансыг хэрэгжилтийг хэрхэн мэдэх вэ ?

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү