Ж.Батсуурь: Монгол банк болон бондын зарцуулалтад шалгалт хийнэ
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.01.14

Ж.Батсуурь: Монгол банк болон бондын зарцуулалтад шалгалт хийнэ

Сүүлийн үед Монголбанк ажилчиддаа мөнгөн урамшуулал олгосон талаархи мэдээлэл гарах болсон. УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Монголбанк газрын дарга нартаа 120-250, хэлтсийн дарга нартаа 60-100 сая төгрөг өгсөн байна” гэж хэлсэн нь дээрх мэдээллийг улам баталгаажуулах шиг болсон.

Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг гаргаж Монголбанк болон "Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгах хийх саналыг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд гаргасан. Гэвч УИХ-ын дарга “Миний хувьд ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Харин шаардлагатай гэж үзэж байгаа бол Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж болно” гэсэн юм. Дээрх ажлын хэсгийг байгуулах эсэхийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодрууллаа.

-УИХ-ын дарга шаардлагатай гэж үзвэл Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг гаргаад Монгол банкинд шалгалт хийж болно гэж хэлсэн. Та энэ саналыг нь дэмжиж байгаа юу?

2013 оныхоо алдагдлын тайланг албан бичгээр ирүүлсэн. Монголбанкны удирдлагыг УИХ-аас шууд томилж, жил бүр мөнгөний бодлогыг нь баталж өгдөг. Энэ утгаараа тухайн алдагдал нь зүй ёсны байна уу, үгүй юү гэдгийг тогтохын тулд тодорхой хэмжээнд хяналт шалгалт явуулах ёстой.

Түүнээс биш зарим хүний ойлгож байгаа шиг Монголбанкны дотоод үйл ажиллагаанд нь оролцоод бие даасан хараат бус байдалд халдсан байдлаар хяналт шалгалт хийхгүй. Харин тэр алдагдлынх нь бүтцийг судлах шаардлагатай байгаа.

-Тэр тайлан нь тийм сэжигтэй, хангалтгүй байгаа юм уу?

Монгол руу чиглэсэн валютын урсгал татарсан, инфляци өндөр, валютын ханш хэлбэлзэлтэй үед бодлогын зардал нь их гардаг. Энэ зардал нь зүй ёсны зардал мөн байж уу, үгүй юү гэдгийг шалгана. Монголбанк ашгийн төлөө байгууллага биш шүү дээ. Тиймээс зөвхөн зардал нь зүй ёсных байна уу гэдгийг л тогтоох юм.

-Монголбанкнаас гадна “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийх ажлын хэсгийг танай Байнгын хорооноос гаргах уу?

Бонд босгож мөнгө олох нь амархан. Харин түүнийгээ хэрхэн зарцуулах нь хэцүү гэж хүмүүс хэлдэг. Тиймээс бондын зарцуулалт зөв зүйтэй хийсэн үү гэдгийг судлах шаардлагатай Харьцангуй өндөр хүүтэй, богино хугацаанд төлөгдөх мөнгө шүү дээ.

Ийм мөнгийг ашгаа хурдан өгөх төслүүдэд зарцуулах ёстой байсан. Ер нь дээрх хоёр чиглэлээр Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа юм.

-“Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад өмнө нь шалгалт хийж байгаагүй байх аа. Анх удаа шалгалт хийх нь гэж ойлгож болох уу?

Тийм. Өмнө нь бондын зарцуулалтад шалгалт хийж байгаагүй. Одоо л зарцуулалтыг нь дүгнэх гэж байгаа нь энэ