“Монголын Ахмадын холбоо”-г намын харьяа байгууллага болсон гэв
Монголын Ахмадын Чөлөөт Холбоо
2015.01.19

“Монголын Ахмадын холбоо”-г намын харьяа байгууллага болсон гэв

Монголын Ахмадын Чөлөөт Холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд "Монголын ахмадын холбоо" сэтгэл гаргаж, хүндээ хүрч ажиллаж чадахгүй байгаагаас “Ахмадууд жаргалгүй байна” хэмээн хэвлэлийн хурал хийж байгаа аж.

Хуралд Монголын Ахмадын Чөлөөт Холбоо (МАЧХ)-ны тэргүүн Г.Баасан болон 21 аймаг, сумын болон ахмадуудын төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж байр сууриа илэрхийллээ.

Тэд ярихдаа, Монголын ахмадын холбоо тэдний хийж бүтээж ирсэн 10 гаруй жилийн хөдөлмөрийг үл хүндэтгээд зогсохгүй хавчиж шахаж, доромжилж, юу ч хийж бүтээгээгүй мэт ойлголтыг ард түмэнд өгч буйд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн ахмадуудынхаа төлөө ажиллахын оронд төр засгийг энэ бүхэнд буруутай мэт ойлгуулж ахмадуудын амьдралыг дордуулж байна гэв.  Түүнчлэн "Монголын ахмадын холбоо"-г улс төржиж, намын харьяа байгууллага болсон гэсэн юм.