Дэлхийн цасны өдөр Монголд анх удаа
Дэлхийн цасны өдрийг Монголд анх удаа
2015.01.20

Дэлхийн цасны өдөр Монголд анх удаа

Дэлхийн цасны өдрийг Монголд анх удаа 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Скай рессорт цанын бааз дээр  тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгт нийт 380 гаруй хүн  оролцлоо.

Монголын цанын холбоо 2014 оны 10 сард Олон улсын цанын холбоонд Дэлхийн цасны өдөртэй нэгдэх санал хүсэлт, төслөө явуулсан. Улмаар 2014 оны 12 сард Монголчууд Дэлхийн Цасны өдөртэй нэгдэхээр болж Олон улсын цанын холбооны Ерөнхий ивээн тэтггэгч Герман улсын алдар АУДИ компаниас 33 сая төгрөгийн үнэ бүхий тэмцээн зохион байгуулах зам, талбай чимэглэлийн хэрэглэл материалын туслалцааг 2015 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч Дэлхийн цасны өдөр зам талбайгаа чимэглэн ашигласан байна.

Өдөрлөгийн арга хэмжээ нь гүйлтийн цана, уулын цана, Snowboard зэрэг 3 төрлөөр үнэгүй сургалт зохион байгуулан, мэргэжлийн тамирчид үзүүлэх тоглолт хийн сонирхогчдын дундах тэмцээнийг анх удаа 8 насны ангилалаар Монголд анх удаа зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба оролцож баяр хүргэн үг хэлж Монголын Цанын холбооны ахмад цаначид болох 1964 оны анхны Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон Д.Дашдэмбэрэл, Б.Дашгай, Г.Батмөнх нарт Олон Улсын Хэмжээний Мастер цол тэмдэгийг гардуулан өглөө.

"Дэлхийн цасны өдөр" өдөрлөгт УБТЗ-ын 200 гаруй ажилчид насны ангилалд хуваагдан 6 баг болон Гүйлтийн цана, Уулын цана, Snowboard-н төрлүүдээр өрсөлдлөө. Мөн Монголын цанын холбооны хамтрагч байгууллагууд болох

  • Гүйлтийн цанын ОУХМ Ч.Гантөмөр ерөнхий менежертэй, Сонжин групп

 • Д.Хишигжаргал захиралтай Моодун Хаан групп

 • Ж.Батдэлгэр захиралтай Дөрвөн зам ХХК

 • Р.Хатан захиралтай АТТ авто терминал ХХК

 • Б.Гүнтэвсүрэн захиралтай "Агро мольфрам" ХХК

 • Д.Бадамцэцэг захиралтай " Гоёо" ХХК

 • Ё.Нарандаваа захиралтай "Тайгам-Алтай" ХХК

 • Алдар спорт хороо

 • А.Батсуурь захиралтай Скай рессорт ХХК

хувийн хэвшлийн пүүс компаниуд тус тус хамтран ажиллаа.