2015.02.02

Ц.Оюундарь: Хураамж бол бидэнд найдвартай санхүүгийн эх үүсвэр байж болно

Энэ онд Хятадын эдийн засаг саарч 7.4 % болж түүхий эдийн импортоо багасгана. Энэ нь үнэ ханш буурна гэсэн үг иймд хүссэн ч хүсээгүй ч олон жил яриад ч олигтой үр дүнд хүрээгүй хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрээ бодлогоор дэмжих замаар зохицуулалт хийхгүй бол гадны хөрөнгө оруулалт татах  эрх зүйн орчин бас тогтворгүй байна. 17% ийн өсөлт нүдэн дээр шар айрагны хөөс шиг бууж байгааг харууллаа.

Оюу толгойн алдааг Тавантолгой дээр алдаж болохгүй юм. Та заавал саналаа өгөөрэй!

20-р зуунд хийсэн монголчуудын хийсэн томоохон хувьсгал бол ардчилсан хувьсгал юм. Энэ том горьтигт хийсэн олон нийтийн радио телевизийн хууль батлагдсаны 10 жилийн ой 1 р сарын 27нд боллоо. 10 жил бол хэрхэн яаж алдсан бэ ? хэрхэн өөрчлөх вэ гэж тодорхойлолт хийх хугацаа юм. Нэгэн чухал асуудал бол олон нийтийн радио телевизийн санхүүжилт? Энэ асуудлыг 7 хоног тоймчийн хөтөлбөр онцолж байна.

МҮОНТ-ын захирал  Ц.Оюундарь “Төсвийн дэмжлэг гэдэг бол манай байгууллагыг цэвэр улс төрчдийн халаасанд оруулдаг. Яагаад гэвэл манай төсвийг тэдний зүйлийг сайн суртчилахгүй хүссэн зүйлийг бага гаргасан эсхүл ямар нэгэн хэмжээгээр дургүйг хүргэвэл кнопоор 50% хасдаг дараа жил хэдээр ч хасаж магадгүй.

2-р эх үүсвэр бол Одоо 50 цент болчоод байгаа анх гарахдаа нэг доллартай тэнцэх хураамжийг одоог хүртэл Засгийн газраар орж  батлаагүй байгаа. Уг нь хураамж бол манай найдвартай санхүүгийн эх үүсвэр байж болно.

Хараат бусаар жинхэнэ үйлчилдэг байх санхүүгийн их үүсвэр бол хураамж юм. Хандивийн үүсвэр бол огт хийгдээгүй байгаа. Хариу нэхэхгүй тийм зүйлийг татвараас чөлөөлөгдсөн тохиолдолд өгдөг.